НИТХ-ын дарга С.Амарсайханыг огцруулах санал гаргалаа

НИТХ-ын хуралдаан болж байна. Энэ үеэр НИТХ дахь АН-ын бүлгээс НИТХ-ын дарга С.Амарсайханыг огцруулах санал гаргалаа.
Тус бүлгээс НИТХ-ын хэвийн үйл ажиллагаа алдагдсан хэмээн үзлээ. Нэг намын дийлэнх олонхыг бүрдүүлсэн НИТХ-ын хуралдааны ирц бүрдэхгүй, ажлын хороод нь хэвийн ажиллаж чадахгүй байгааг онцолж байна. НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү “НИТХ-ын дарга хуулийг хэрэгжүүлж ажиллах үүргээ биелүүлэхгүй, бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байна” хэмээн хариуцлага тооцож, огцруулах санал гаргалаа.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ