Ким Чен Ун эцгийнхээ хамт хуурамч паспорт ашиглан гадаадад аялж байжээ
2018-02-28

Хойд Солонгосын удирдагч асан Ким Чен Ир болон Ким Чен Ун нарыг хуурамч гадаад паспорт ашиглан, гадаадын орнууд руу зорчиж байсныг тагнуулынхан тогтоосон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Пхеньяны өнөөгийн удирдагч Ким Чен Ун эцгийнхээ хамтаар 1990-ээд онд Бразил улсын иргэний хуурамч паспорт ашиглаж, Европын орнууд руу зорчиж байжээ.

 

Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ир Сений гэр бүлийн гишүүд хуурамч паспорт ашиглан, гадаад руу зорчдог байсан гэх мэдээллийг хэвлэлийнхэн байнга шахуу мэдээлдэг байсан ч одоогийнх шиг баталгаатай хуулбар нь ил болоогүй юм.

 

Бразилийн Гадаад хэргийн яам хэрхэн тэдэнд гадаад паспорт гаргасан явдлыг шалгаж эхэлсэн байна.

 

Тэд хуурамч паспортоор Европын хэд хэдэн улс руу виз авахаар мэдүүлж байсныг тагнуулынхан олж тогтоожээ.

 

Эдгээр паспортууд дээр Ким Чен Уныг “Josef Pwag”, Ким Чен Ирийг “Ijong Tchoi” гэсэн нэрээр нэрлэсэн байв Тэднийг Бразил, Япон, Хонконгт  зорчсон байж магадгүй хэмээн албаныхан мэдээлжээ.

 

 

10 жилийн хугацаатай олгогдсон паспортуудыг Прага дахь Бразилийн элчин сайдын яам 1996 оны хоёрдугаар сарын 26-нд хэвлэсэн гэх дардас байгаа юм.

 

Ким Чен Уны паспорт дээр төрсөн өдрийг нь 1983 оны хоёрдугаар сарын 1 гэсэн бол эцгийнх нь паспорт дээр 1940 оны дөрөвдүгээр сарын 4 гэсэн байна. Тэднийг Бразилийн Сан Пауло хотод төрсөн гэж бүртгэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

 

Shuud.mn
Сонин хачин
1996 он гэхэд ямарч улс өөрийн гадаад паспортны эзэмшигчийн овог нэр, төрсөн газар, хүчинтэй хугацаа г.м. мэдээлийг гараар бичдэг байгаагүй. Ээлжит хуурамч гүтгэлэг.
2018-02-28
zochin..:
shal hudalaa yum bichih yumaa
2018-02-28
зочин:
Одоо хуурамч паспорт ашигласан гэсэн ял тулгах нь уу ккк
2018-02-28
зочин:
Одоо хуурамч паспорт ашигласан гэсэн ял тулгах нь уу ккк
2018-02-28
Анхаар:
Энэ мэдээгээ эхнээс нь өөрөө сайн уншаачээ. Нэрнүүд нь бүгд зөрөөтэй. Бэрх юм бичхиймаа.
2018-02-28