Путин сонгуулийн өмнөх халз мэтгэлцээнд оролцохоос татгалзжээ
2018-02-28

ОХУ-д Ерөнхийлөгчийн сонгууль ирэх гуравдугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдах билээ.

 

 

Кремлийн тэргүүний төлөө найман нэр дэвшигч өрөлдөж буй бөгөөд өнгөрсөн долоо хоногоос сонгуулийн кампанит ажил эхэлсэн юм.

 

Өнөөгийн Ерөнхийлөгч В.Путин бие даан нэр дэвшиж байна. Тэрбээр 14 дэх жилдээ улсынхаа Ерөнхийлөгчийн албыг хашиж буй билээ.

 

Энэ долоо хоногоос эхлэн Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сонгуулийн өмнөх мэтгэлцээн эхэлсэн юм. Нэр дэвшигчид ОХУ-ын Төрийн өмчит таван телевиз, гурван радиогоор дамжуулан өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна.

 

Гэхдээ бие даан нэр дэвшиж байгаа Путин сонгуулийн өмнөх мэтгэлцээнд оролцохоос татгалзжээ.

 

Хэдий тэрбээр халз мэтгэлцээнд оролцохоос татгалзсан ч түүний түүний рейтэнг бусад нэр дэвшигчдээс харьцангуй өндөр байгаа юм.

 

Бүх Оросын олон нийтийн судалгааны төвөөс хоёрдугаар сарын дундуур явуулсан санал асуулгад утин сонгогчдын 71.5 хувь буюу олонхын дэмжлэгтэйгээр тэргүүлжээ. Путиний гол өрсөлдөгч нарыг“Либерал Ардчилсан намын тэргүүн Владимир Жириновский, Коммунист намын тэргүүн Геннадий Зюганов нарыг нэрлэж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Инээдтэй юм даа. Манайх дэргэд нь том байга шүү
2018-03-01
orosyn songuuli gej neg hund zoriulsan saihan jujig...
2018-02-28
УР:
ЖИРИНОВСКИЙ СОБЧАК МЭТИЙН АЛИАЛАГЧ НАРТАЙ ЮУГАА ЯРИХАВ ДЭЭ.ПУТИН ЯЛНА ГЭХДЭЭ ХУГАЦААГАА ГҮЙЦЭЭХ ҮҮ?
2018-02-28