О.Баасанхүү: “Эрдэнэт”-ийн 51 хувиа алдлаа гэдэг үнэн шүү
2018-02-28

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрдэнэт үйлдвэр, Стандарт банкны асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Стандарт банк 2006 онд Монгол Улсад орж ирээд 2007 онд 20 сая ам.долларын гэрээ хийсэн байна. Дараа нь 2009 онд 36 сая ам.долларын гэрээ хийсэн. Тэгээд 2009 оны гэрээндээ 2010 онд өөрчлөлт оруулаад 75 сая ам.доллар болгож нэмсэн байна. 2010 онд 75 сая ам.долларын гэрээтэйгээ зэрэгцүүлээд 27 сая ам.долларын шинэ гэрээ байгуулсан байна. 27 сая ам.долларын гэрээндээ 2011 онд нэмэлт оруулж, 34 сая ам.долларын гэрээ байгуулжээ. Нийтдээ 172 сая ам.долларын зээлийн гэрээг 2011 он хийсэн байна. Жаст групп Стандарт банкнаас авсан зээл гэсэн үг. Тухайн үеийн ТӨХ-ны дарга Д.Сугар, Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Ганзориг, Эрдэнэт үйлдвэр ХК-ийн хуулийн хэлтсийн дарга Мөнхжаргал, санхүүгийн хэлтсийн дарга Галбаатар нар 172 сая ам.долларын гэрээний баталгаан дээр гарын үсэг зурсан байгаа юм.

 

Одоо 172 сая ам.долларын 51 сая ам.долларыг Эрдэнэт үйлдвэр, үлдсэн 121 сая ам.долларыг Төрийн банк төлөх нөхцөл байдал үүсээд байна. Мөн Стандарт банк 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд гомдол гаргаж, шүүхээс Эрдэнэт үйлдвэрийн эд хөрөнгийг битүүмжлэх нь зөв гэсэн захирамж гаргасан байна.

 

Монгол Улсын өрөнд оруулсан, энэ байдлыг нуусан хүмүүстээ хариуцлага тооцох ёстой. Жаст-ын Батхүү, Алтжингийн Алтан гэсэн жараахайнуудтай биш анх Стандарт банктай ийм гэрээ хийсэн нөхдийн араас хөөцөлдөх ёстой” гэсэн мэдээллийг өглөө.

 

Мөн тэрбээр ““Эрдэнэт” үйлдвэр 300 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашиг олсон байна. Үүний 50 гаруй хувийг өрөнд өгөх гээд бэлтгэж байна.

 

“Эрдэнэт”-ийн 51 хувиа алдлаа гэсэн улстөрчид, хэвлэлийнхний яриа үнэн шүү гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэв.  

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Zailuul daa ter delgeed tavichihsan angli hel deerh shinjeechiiin dugneltuud dotor ni 170 garui huuramch gariin useg baina gesen dugnelt baigaa yum. Oilgoj unshij chadahgui bolohoor unen gariin useg baina geed l yarij baina lee.
2018-02-28
батаа:
Алд алд ийм луйварчин улсад Эрдэнэт байснаас баян айлын барлаг байсан нь дээр шүү
2018-02-28
зочин:
УИХ н гишүүд баталгаагүй амандаа орсон тоогоор бурж ард түмний тархи толгойг худал мэдээллээр угаах эрх эдлэх ёсгүй зүй ёс нь тэдний амнаас хамгийн үнэн баталгаатай мэдээлэл ард иргэдэд хүрэх ёстой байтал сошиол ертөнцөөр цацагдаж байгаа эмх замраагүй мэдээлэлтэй адил мэдээлэл хийж нэр хүнд хөөцөлдөж байгаа нь хөөрхийлөлтэй харагдаж байна хууль хяналтын байгууллагын шалгалтын дараа тэдний энэ мэдээлэл батлагдахгүй бол тэд ёс зүйн болон эрүүгий хариуцлага хүлээх шаардлагатай эдгээр хүмүүст МАН н зүүний нялхасын өвчнөөр өвчлөгч гишүүд орох ёстой
2018-02-28
ddsdfds:
Baasanhuu uuruu 49 n taliin buyu MANANgiin taliin gar hul bolhoor hudlaa tedniig haatsaailj 51 g yarij anhaarliiiig uur tiish handuulah gd bgaam. 51 yaahav ee huuliin daguu shiidegdene. Baasaa chi uuruu MANAN n gar hul bolohoo bolchih za odoo ard tumniig ingej huurah ue ungurun.
2018-02-28
zochin:
chi yadaj namaasaa huugdsnuu medej bgaa yu, yun ERDENET yarih
2018-02-28
Баасанхүү ! GOOD
2018-02-28
Зочин:
Одоо энэ хоног хоногоор өсөх хүүг зогсоох боломж бна уу.
2018-02-28
Irgen:
Erdenetiin 49% geed l zogsoo zaigui heruul hiij guisen Nyamka ah , odoo l dugarch bh estoi um bish u??
2018-02-28
Нямдорж худалч. авилгач новш чи Алтжингаа хөтлөөд шорондоо ор
2018-02-28
ZOCHIN:
KHURELSUKHIIN ZASGIIN GAZAR OGTSROKH NUKHEE EERSDEE UKHLAA. KHUDALCH SAIDUUDTAI ZASGIIN GAZRAAR MONGOL TER YAKH YUM? MAN ALKHAM TUTAMDAA ARD OLNOO KHUURSAAR BAIGAA N IL BOLJ BAIGAA YUM BISHUU?
2018-02-28