Улаанбаатар
Орон сууцны үнэ өслөө
2-28

 

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2018 оны 1-р сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.

 

Тус судалгаагаар өнгөрсөн 1-р сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.015 болж суурь үе буюу 2013 оны 1-р сараас1.5%-иар өслөө. Энэ нь өмнөх сараас 0.25 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2017 оны 1-р сарын үр дүнтэй харьцуулахад 3.53  хувиар өссөн байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

 

Шинэ орон сууцны үнийн индекс 1,164 гарсан. Энэ нь өмнөх сараас 0.02 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 3.28 хувиар өссөн байна.

 

Хуучин орон сууцны үнийн индекс 0,923. Суурь үеэс 7.74%-ийн бууралттай гарлаа. Харин өмнөх сараас 1.16 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 0.30 хувиар өссөн үзүүлэлт юм.

 

Орон сууцны үнийн индекс, 2018 оны 1-р сар

 

Үзүүлэлт

Ерөнхий

Шинэ о/с

Хуучин о/с

Индекс

1,015

1,164

0,923

Индексийн өөрчлөлт /суурь үе-2013.01/

1,54%

16,41%

-7,74%

Өмнөх сартай харьцуулахад

0,25%

0,02%

1,16%

Оны эхэнтэй харьцуулахад

0,25%

0,02%

1,16%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

3,53%

3,28%

0,30%

 

 

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4751 орон сууцны мэдээллийг хамрууллаа.

 

 

Тэнхлэг Зууч ХХК, Судалгааны алба.

Shuud.mn
Сонин хачин
Re:
Bibairaa zargaad zar uguud avah hun alga bna shu de bitgii hudla yri
2018-03-25
huz:
humuusiin gajigaar togloj mungu oldog ul hudluhiin kompanuud zugeer l huduunii teneguudiig huurdag gazar,ted neg ch toosgo uruugui baij bairnii uniig medne aaan.hezeech bairnii une usuhgui harin ch mash buurch bgaa.zasgiin gazar n bairnii une buulgana geed nuguu shimegch horhoinuud n tur zasgiinhaa esreg uidel hiij nemne geed ene ul hudluhiin xxk nuudiig sain shalgaa.hudal sms niigemd taraadagiin zogsooh heregtei.hol ochij nohoiu huz. BAIRNII UNE HEZEED USUHGUI>>>>>
2018-03-03
Худлаа юм бичих юм одоо хэн тэр үнэтэй байрыг авахым
2018-03-03
Рэгзэд:
Барилгын компаниудаас асуухаар дээд үнээ хэлдэг тэр бүгдийг нэмж хуваагаад дундаж үнээ гаргана .Зуучлалын компани ашигаа бодно Үний дүнгийн 2% г авдаг. Байрны үнэ өссөн гэдэг худлаа мессеж өгч байгаад хэдэн байр зарах санаатай бодлогоор ийм зүйл хийгээд байгаа юм.Бодит байдал дээр зээл авахгүй бол байртай болнь гэдэг хоосон мөрөөдөл гэдгийг байшин барьдаг нь ч зуучилдаг нь ч авах гэж байгаа хүн нь ч бүгд мэдэж байгаа.Байрны үнэ өсөөгүй бүүр бууж байгаа г Үнэгүй.мн гэх мэт сайтаас харж болно.Хэлэх үнэ өндөр ч авах өгөх дээр хамаагүй хямд байгаа.Хуучин байр бүүр хямд 40-80 саяийн хооронд байна лээ.
2018-02-28
Зочин:
Монголд орон сууцны үнэ хэзээ ч өсөхгүй! Хэн ч авахгүй хоосон чанаргүй байрнууд удахгүй нураад байхгүй болно!
2018-02-28
Хэхэ, зөвхөн ашиг олохын төлөө баригдсан, хэдхэн жилийн дараа хамуурсан төлөг шиг болчихсон барилгууд их байнаа