Ажлын байрны нээлттэй өдөрлөг болно
2018-03-01

Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд

 

09.00 цагт: Турк улсын Истанбул хотноо зохиогдсон 16 дахь удаагийн олон улсын тогооч нарын их наадамд оролцсон оролцогч нар газардана. Холбоо барих утас: 88812772, 91494948

 

Интермед эмнэлгийн хурлын танхимд

 

 09:00 цагт Зоонозын өвчин судлалын байгууллагуудын удирдах ажилтнуудын зөвлөгөөн болно. Зөвлөгөөнөөр манай оронд бүртгэгдэж байгаа хүн, малын зоонозын халдварт өвчны өнөөгийн байдал, чаашдын чиглэлийг хэлэлцүүлнэ. ЭМЯ, ДЭМБ, ЗӨСҮТ, Аймаг, нийслэлийн 15 ЗӨСТ, ХӨСҮТ, МХЕГ, ОБЕГ зэрэг мэргэжлийн байгууллагуудын удирдлагууд оролцоно. Утас: 99718898

 

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт

 

09:00-17:00 цагт Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас ажлын байрны нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна. 40 гаруй мэргэжлээр зарлагдаж буй 150 ажлын байранд та бүхнийг урьж байна. Нээлтийн арга хэмжээ өнөөдөр 14.00 цагт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд болно. Өдөрлөг: 2018 оны 03 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн "Дүнжингарав"  салбарт болно. Холбогдох утас 7777-1896, 9101-1896 

 

Цаг уур орчны шинжилгээний газрын хурлын танхимд

 

10.00  цагт: "Аюултай хог хаягдлын цогц менежмент" сэдэвт семинар эхэлнэ.  Семинарт БОАЖЯ, хог хаягдал дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын төлөөлөл, ОБЕГ, Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас оролцох юм. Дани улсын хог хаягдлын менежментийн туршлагыг хуваалцаж буй төслийн зохицуулагч Сайман Пау аюултай хог хаягдлын асуудлаар бүтэн өдрийн сургалт хийнэ. Мэдээлэл авахад нээлттэй. Холбогдох утас 99153766

 

“Холидэй Инн” зочид буудалд

 

10.00-12.00: “Бичил уурхайн Мэдлэгийн төв”-ийн цахим платформын нээлтийн ажиллагааг байгуулна. УУХҮЯ Төрийн нарийн бичгийн дарга болон бичил уурхайн төлөөлөл оролцоно. Энэхүү цахим платформ нь хамтрагч талууд мэдлэг, мэдээлэл олж авах, хуваалцах, суралцах, хадгалах хамгийн тохиромжтой бааз суурь бөгөөд нийгэм, байгаль орчны хариуцлагатай бичил уурхайн сайн туршлагыг нэвтрүүлэх, түгээхэд оршино. Дэлгэрэнгүй мэдээллийг:99109723

 

Буянт- Ухаа спорт цогцолборт

 

10.00 цагт: Шороон нохой жилийн шинийн 14, Өндөр гэгээний их дүйчэн өдөр, түмэн олонд зориулсан шинэ жилийн засал, Тэргүүн их хамба лам Д.Чойжамцын номын айлдвар, Хансүр гавж Ё.Амгалангийн Цагаан Дарь- Эх бурханы насны авшиг хайрлах номын үйл ажиллагаа  болно.

Shuud.mn
Сонин хачин