“Талибан” бүлэглэлтэй энхийн хэлэлцээр байгуулахыг хүсчээ
2018-03-01

Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани Засгийн газрын эсрэг 16 жилийн турш тэмцэж, улс оронд эмх замбараагүй байдал үүсгэж буй алан хядах “Талибан” бүлэглэлтэй энхийн хэлэлцээр хийхийг хүссэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Харин Ерөнхийлөгчийн саналыг “Талибан” бүлэглэл хүлээн авахаас татгалзжээ.

 

Ерөнхийлөгч Гани “Нийслэл Кабул хотноо энхтайвныг бий болгох, гал зогсоох, хоригдлуудыг суллах санал” гаргасан байна.

 

“Талибанчууд Засгийн газраа хүндэтгэж, хуулиа дээдлэх хэрэгтэй” хэмээн Ерөнхийлөгч сануулсан аж.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп алан хядах “Талибан” бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулах болсон юм.

 

Уг цэргийн ажиллагааны дараахан “Талибан” бүлэглэл алан хядах ажиллагаа явуулах нь ихэсчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин