ББСБ-уудын эрхийг цуцаллаа
2018-03-01

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо. Энэ хуралдаанаар зохистой харьцааны үзүүлэлтүүдийг хангаж ажиллаагүй, удаа дараагийн тайлан мэдээллийг ирүүлээгүй, хугацаа нь дууссан тусгай зөвшөөрлөө сунгуулаагүй ББСБ-уудын эрхийг цуцаллаа. Тухайлбал, “Мөнгө ундарга наран”, “Эгбуман зоос”, “Хужиртай булгийн ундарга” ХЗХ-дын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, “Ундрах актив”, “Хамтын хөдөлмөрийн хүч”, “Өндөр хөмөг”, “Хэтийн заяатай Хан-Уул”, “Бичил бизнес бичил арван хоёр”, “Хайрхан өглөг”, “Монголын багш нарын хөгжил”, “Сити инновэйшн”, “Онгийн харз”, “Төв жас” ХЗХ-дын хадгаламж зээлийн, “Магнай лайшил ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн  үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо.

Shuud.mn
Сонин хачин