Синьхуа: Улаанбаатарчууд ирэх оноос түүхий нүүрс хэрэглэхгүй
2018-03-01

Монгол Улсын Засгийн газар агаарын бохирдлын улмаас ирэх 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэл Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон талаар  “Синьхуа” агентлаг мэдээллээ.

 

 

“Нийслэл Улаанбаатар хотноо үйл ажиллагаагаа явуулж буй дулааны цахилгаан станцуудад уг шийдвэр хамаарахгүй” хэмээн тус улсын Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас өчигдөр уламжиллаа.

 

Засгийн газар болон Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч холбогдох албаныханд шатахууны үнэ, борлуулалт, үнийн бууралтыг судлах үүрэг өгчээ.

 

Нийслэлчүүдийн хэрэглэж байгаа түүхий нүүрсний одоогийн хэрэгцээг 600 мянган тонн шахмал түлшээр солих бүрэн боломжтой хэмээн эрх баригчид үзжээ.

 

Олон сар үргэлжилдэг өвлийн улиралд нэг өрх 4-5 тонн нүүрс хэрэглэдэг бол ирэх оноос нэг өрх гурван тонн шахмал түлш хэрэглэнэ гэсэн үг юм. Энэ нь эдийн засгийн хувьд ч тухайн өрхөд ашигтай.

 

Налайхын таван тонн нүүрсийг /тонн нь 170 мянган төгрөг/ 850 мянган төгрөгөөр худалдан авах бол гурван тонн шахмал түлш /тонн нь 220 мянган төгрөг/-ийг 660 мянган төгрөгөөр авснаар 190 мянган төгрөг хэмнэх тооцоо гарчээ.


“Түүхий нүүрсний хэрэглээг хориглож сайжруулсан шахмал түлшээр хангаснаар хорт утааны ялгарал их хэмжээгээр буурч, агаарын бохирдол эрс багасна” гэж Засгийн газар үзэж байна.

 

Тус улсын хамгийн тулгамдсан асуудал бол агаарын бохирдол юм.


Улаанбаатар хотноо амьдарч буй нийт иргэдийн 80 гаруй хувь нь түүхий нүүрс хэрэглэдэг билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ШАХМАЛ ГЭЭД Л АЖИЛЛАХ НЬ ДЭЭ ЛУЙВАРЧИД. ХУДЛАА ШААГААД Л. 1 ТН БАГАНУУРЫН НҮҮРС 80 МЯНГА БАЙГАА
2018-03-01
утаатай УБ:
хөөрхийдөө айлуудыг л хориод бусад нам даралтын зуухуудтай үйлдвэр аж ахуй нэртэй албан газрууд, аж ахуйн хашаанууд, дэд бүтэцгүй хотхонууд, цахилгаан станцууд утаагаа үйлдвэрлэнэ л гэсэн үг. Ялгаа нэг их гарахгүй 10-20 хувь л буурна. Цахилгаан станцууд улаанбаатарын салхины аман дээр байдаг, шөнөдөө ямар ч хяналтгүй, юугаа ч түлдэг юм, өглөө тас хар утаа, өдөр болохоор хар утаа бараг харагддаггүй.
2018-03-01