Улаанбаатар
Оюутолгой ХХК 861.5 сая төгрөгийн татвар, торгууль төлөхөөр боллоо
3-1

 

 

Гаалийн байгууллагаас “Оюутолгой” ХХК-д хийсэн бүрдүүлэлтийн дараах шалгалтын үр дүн болон тус компанид тавьсан Гаалийн улсын байцаагчийн 2016 оны 12-р сарын 23-ны өдрийн 25/16 тоот актыг Оюутолгой ХХК үл зөвшөөрч 2017 оны 2-р сард Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Нийслэл дэх захиргааны хэргийн болон давах шатны шүүхээс Гаалийн байгууллагаас шалгаж хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж дүгнэсэн байна. Тус захиргааны хэрэг нь 2018 оны 1-р сард Монгол Улсын Дээд Шүүхээр хянагдаж, тус шүүхээс давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр эцэслэн шийдвэрлэсэн байна.

 

Ингэснээр “Оюутолгой” ХХК 2013-2015 онд БНХАУ-аас худалдан авсан цахилгаан эрчим хүчний гаалийн үнэд нэмэгдэж тооцогдох нийт 13.2 тэрбум төгрөгийн зардалд нийт 861.5 сая төгрөгийн нөхөн татвар, торгуулийг улсын төсөвт төлөх, цаашид мөн энэ төрлийн зардалд тус компани жил бүр 1-1.5 орчим тэрбум төгрөгийг Гаалийн байгууллагад нэмж төлөхөөр болж байгаа юм.

 

Эх сурвалж: ГЕГ

Shuud.mn
Сонин хачин
po:
aan medlee oyu tolgoi.g tegwel darhlay l da.
2018-03-07
Уг нь тогтвортой байдлын гэрээ гэж нэг юм бий санагдах юм. Цахилгаан станц дээр хамтарч ажиллана гэчихээд Станцаа барихгүй хэдэн жил новширчихоод дараа нь Хятадаас эрчим хүч авлаа гэж ийм хөгийн татвар бодож олохоосоо ичдэггүй юм байхдаа. Харийн дайсан монголд ороод ирсэн аятай аашлах юм энэ монголчууд. Үүнийг гадныхан бүгд харж байгаа. Өөрөөр хэлбэл, монголчууд энэ дээр ялж болно, дийлж болно. Харин энэ ялалт монголд гай болно. Монголчууд бол хулхи, луйварчид гэдэгт бүгд үнэмших, итгэх болно. Гэрээ бол гэрээ. Тохиролцоо бол тохиролцоо. Тогтвортой гэдэг үгийг гэрээнд яагаад онцолж оруулав? Ойлгомжгүй, тодорхойгүй, гэнэтийн татвар байж болохгүй гэсэн санаа.
2018-03-02