Чингис хааны зургийг доромжилсон сэтгүүлийг худалдаалахыг хоригложээ
2018-03-01

Шинэхэн дугаартаа Чингис хааны зургийг гутаан доромжилсон Японы "Корокоро" хүүхдийн сэтгүүлийн гуравдугаар сарын дугаарыг дэлгүүрүүд худалдаанаас татсан талаар “www.soranews24.com” сайт мэдэээллээ.   

 

 

Олон сая хувилагддаг уг сэтгүүлийн шинэхэн дугаарыг Японы хэд хэдэн номын дэлгүүр худалдаанаас татаж, томоохон 680 орчим сүлжээ дэлгүүр худалдаалахыг хориглосон талаар албаныхан уламжлав.

 

Өнгөрсөн сарын 25-нд тус сэтгүүлийн шинэхэн дугаар худалдаанд гарсан юм. Чингис хааны зураг дээр бэлэг эрхтэн зурсан явдалд Японд ажиллаж, амьдарч буй монголчууд дургүйцлээ илэрхийлэн тус сэтгүүлийг гаргасан “Шогакүкан” хэвлэлийн компанийн өмнө эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм.

 

 

Мөн жагсагчид гартаа “сэтгүүлийг эргэн тат” гэх лоозонгоор жигдэрсэн байжээ.

 

Энэхүү үйл явдлын дараахан тус сэтгүүлийн удирдлагууд албан ёсоор монголчуудаас уучлалт гуйсан билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ZEV:
Yaponuud uuclal guiclaa. Odoo hog deer duuren baigaa ih haaniihaa zuragtai shiliig yahav. Ene zuv zugeeruu?
2018-03-02
solongo:
zubhun erguulen tatah, uuchlal guihaar zogsohgui hereg , bas uchnuunun hudaldaalagdsan ene ni ih tuuht huniig bsdaad buruugaar surgaj , gutaan doromjilson hereg uchraas uuniig zohiosin hun, hebelsen baiguullgaiig shuuhiin tom hariutslaga huleeh yostoi bid dahiadtemtdeh heregtei
2018-03-02
Монголд хог дээр хэвтэж байгаа чингимын бүх зураг дүрсийг яахав.
2018-03-01