Гуравдугаар сарын ӨРНИЙН ЗУРХАЙ
2018-03-01

 

Ажил дээр бүх зүйл хэвийн байх ч хэнд юу хэлж байгаагаа анхаар. Даргатайгаа маргалдахын хэрэггүй, үгийг нь сонсож, алдаагаа дор бүр нь зас. Мөнгөө гамтай үр, учир нь хэрэггүй зүйлд үрчихсэнээ дараа нь анзаараад харамсаж магадгүй. Шаардлага гарвал мөнгө зээлж болно, гэхдээ буцааж өгөх хугацаагаа сайтар бодолцоорой. Хэрэгцээнээсээ илүүг зээлэх хэрэггүй. Энэ сар хайртай хүнээ эцэг эхдээ танилцуулах ч юмуу хамт амьдарч эхлэх зэргээр харилцаагаа шинэ түвшинд гаргахад тохиромжгүй. Бие биенээ дэмжиж, аль болох их цагийг хамтдаа өнгөрүүлж, найз нөхөдтэйгөө уулзаж, олон нийтийн газруудаар яв. Бүү муудалц, хайрт чинь танд үнэхээр эрхэм бол аль болох буулт хийхийг хичээ. Эрүүл мэнддээ анхаарч, цэвэр агаарт гарч, спортоор хичээллэ.

 

Ээлтэй өдрүүд: 2, 10, 12, 19, 24, 29
Тааруухан өдрүүд: 3, 5, 7, 21, 27, 31

 

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил үйлс хэвийн байх болно. Албан тушаал дэвших,  байр сууриа бэхжүүлэх боломжтой. Бизнес эрхлэгчид чухал түнштэй холбоо тогтоох магадлалтай.  Бүх зүйлийг цаг тухайд нь хийхийг хичээгээрэй. Санхүүгийн байдал сайжрах бүрэн боломжтой ч бүх зүйл таны хичээл зүтгэлээс шалтгаална. 

Хайр дурлал, гэр бүл: Энэ сард таныг романтик учралууд хүлээж байна. Зөвхөн хайрлаж дурлаад зогсохгүй, сүй тавих, хуримын тов тогтоох ч магадлал өндөр байна. Харин гэр бүлтэй хүмүүсийн хувьд  үл итгэх, хардах хандлага давамгайлж, хэрүүл маргаан гарах магадлалтай. Иймээс аль болох тэвчээртэй байж, харилцан нэгнээ ойлгохыг хичээгээрэй.

Эрүүл мэнд: Сарын дундуур бие өвдөж магадгүй. Хүнд өвчин биш боловч таныг нэлээд тавгүйтүүлэх бололтой. Гэмтэж бэртэхээс сэргийлж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс татгалзаарай.

 

 

Урин хаврын уур амьсгал танд сайн сайхан мөч олныг бэлэглэнэ. Ажил болон хичээл сургуулийн нөхцөл байдал сайжирна. Ажилдаа үнэхээр мэргэшсэн гэдгээ харуулж чадах юм бол удирдлага чинь бусдаас онцгойлон таныг анзаарах болно. Энэ сард танд шинэ боломж олноор гарч ирэх тул ашиглахыг хичээгтүн. Санхүүгийн тал дээр байдал тогтвортой байна. Мөнгөө бодлоготой зарцуулж орлогоо нэмэгдүүлэхийг хичээ. Бизнесийн хамтрагчтайгаа бүү маргалд, асуудлыг мэргэжлийн түвшинд шийд. Үл хөдлөх хөрөнгөөс ашиг олох юмуу өв хөрөнгө өвлөж авч магадгүй. Гэр бүлийнхэн, ойр дотныхонтойгоо ойр бай. Хайртдаа гэнэтийн бэлэг барьж баярлуулаарай. Хүний амьдралд гэр бүл хамгаас эрхэм гэдгийг үргэлж санаж яв. Гэр бүл, үр хүүхдүүд, найз нөхөддөө анхаарал тавь. Өөдрөг байж үргэлж инээмсэглэл цацруулж яваарай. Зохистой хооллож, спортоор хичээллэх хэрэгтэй.

 

Ээлтэй өдрүүд: 8, 12, 22
Чухал ажил төлөвлөхөд тохиромжгүй өдрүүд: 1, 4, 11, 28

 

Ажил, мөнгө санхүү: Энэ сард та тусламжгүйгээр олон ажлыг амжуулж, чадвараа нотлон харуулж чадна.  Ур чадвараа нэмэгдүүлж, суралцахаа зогсоох хэрэггүй. Эрсдэлтэй боловч нэлээд орлоготой ажлын санал хүлээж авах бололтой. Шийдвэрээ сайтар тунгааж, үр дүнг нь тооцоорой. Харин ажилдаа дуртай, тууштай нэгэнд ямар ч хямрал тохиохгүй.

Хайр дурлал, гэр бүл: Ганц бие хүмүүс хайр дурлалд яарах хэрэггүй. Учир нь энэ сард хайр дурлалын харилцаа бүтэмж муутай байх бөгөөд та сэтгэлээ шархлуулах магадлалтай. Харин гэр бүлтэй хүмүүсийн тухайд харилцаандаа шинэлэг зүйлийг туршиж үзэх хэрэгтэй. Гэхдээ зарим хүмүүс гэр бүлээс гадуур харилцаанд сэтгэл татагдаж мэдэх юм.

Эрүүл мэнд: Зарим нь хүнд өвчин тусч магадгүй. Хууч өвчин сэдэрч, ядарч туйлдах магадлалтай. Дархлаагаа сэргээж, эмчилгээ сувилгаа хийлгэх хэрэгтэй. Хоолны дэглэм баримтлаарай.

 

Нийгэмд эзлэх байр сууриа дээшлүүлэхэд анхаарах үе үргэлжилнэ. Өөрийгөө харуулах цаг нь иржээ. Одоо гаргаж буй хичээл зүтгэл чинь ойрын ирээдүйд үр дүнгээ өгөх болно. Тодорхой зорилго тавьж түүнийгээ биелүүлэхэд бүх хүчээ дайчлах хэрэгтэй. Олон нийтийн ажилд ч идэвхтэй оролц. Энэ үед банкинд данс нээвэл их хэмжээний хадгаламжийн үүд нээгдэнэ. Танд хэн нэгэн хайр сэтгэлээ илчлэх юмуу та хэн нэгэнд хайртай болсноо хэлэхээр шийдсэн бол зүрх сэтгэлээ дага. Дархлаагаа сайжруулахад анхаар. Хаврын хавсарганд өртөж ханиад томуу, эсвэл жижиг төрлийн өвчин тусч магадгүй. Цэвэр агаарт гарч, жимс ногоо түлхүү хэрэглэ.

 

Ээлтэй өдрүүд: 9, 11, 17, 23
Чухал ажил төлөвлөхөд тохиромжгүй өдрүүд: 3, 5, 6, 22,

 

Ажил, мөнгө санхүү: Ажил хэрэгт гэнэтийн таагүй асуудлууд үүсч мэднэ. Шийдвэрлэх арга замыг хайх явцад бусдын өмнө толгой бөхийх ч  хэрэгтэй болж мэднэ. Төлөвлөгөө гаргаж, шинэ санаагаа хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Өөрийн нөхцөл боломжоо зөв дүгнэснээр орлогоо нэмэгдүүлж чадна. Харин их хэмжээний зарлага гаргахаас татгалзаарай.

Хайр дурлал, гэр бүл: Хувиа хичээсэн зан гаргаж, өөрийнхөөрөө зүтгэх нь гэр бүлийн харилцааг хүндрэлтэй болгож байна. Өөрийн буруугаа мэдэж байгаа нөхцөлд буулт хийх хэрэгтэй. Хайртдаа бууж өгөх нь ялагдал биш юм. Ганц бие хүмүүс түр зуурын зугаа цэнгэлд татагдах магадлалтай. Үүний зэрэгцээ зарим нэг нь нөгөө хүнээ романтик төсөөлөлдөө тааруулах гэж хүчилснээр багагүй зөрчил үүсгэж мэднэ. 

Эрүүл мэнд: Биеийн байдал сайн байна. Бага зэргийн гэмтэл авах, хөнгөн ханиад тусах магадлалтай. Өөрөө бие даан эмчилгээ хийх хэрэггүй. Ямар ч тохиолдолд мэргэжлийн эмчид хандаарай.

 

Энэ сар банк санхүү, хөрөнгө оруулалтын салбарт ажиллагсдад амжилттай. Спорт болон шоу бизнес, сурган хүмүүжүүлэх ажилд бас амжилт гаргана. Хэрвээ та бүх зүйлийг зөв, хугацаанд нь хийвэл орлого сайн байна. Идэвхтэй ажилла, тэгвэл хувь заяа таныг ивээх болно. Хайр сэтгэл идэвхиж эхэлнэ. Ялангуяа 15-ны өдөр романтик үе тохиож, хосуудын харилцаа сайжирна. Энэ сард хүүхдүүдтэйгээ бүрэн ойлголцолд хүрч, тайвшралыг мэдэрч, оны эхэнд алдагдсан өөрийгөө эзэмдэх чадвараа дахин олж авна. Ханиа хайрлаж, илүү их анхаарал хандуулах аваас бүх зүйл сайхан болно. Амьдралын идэвхтэй хэмнэл нь танд эерэг энерги, эрч хүч бэлэглэнэ. Спортоор хичээллэж, зөв зохистой хооллож, дэмий зуршилд бүү авт.

 

Ээлтэй өдрүүд: 10-23
Чухал ажил төлөвлөхөд тохиромжгүй өдрүүд: 1-10

 

Ажил, мөнгө санхүү: Хамт олны дунд биеэ зөв авч явж, эв найртай хамтран ажиллах нь амжилтын үндэс юм. Өөртөө итгэлтэй байж, шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Санхүүгийн байдал сайн байна. Сарын дундуур гэнэтийн их мөнгө орж ирэх бололтой.

Хайр дурлал, гэр бүл: Гэр бүлийн харилцаа хэвийн байна. Ганц хүмүүс сайн хүнтэй учрах боловч үл итгэсэн хандлага, хардаж тандсан байдал үзүүлбэл харилцаа тань удаан үргэлжлэхгүй. Харилцаагаа удаан үргэлжлүүлэхийг хүсч байгаа бол яарах хэрэггүй.

Эрүүл мэнд: Спортоороо хичээллэх, хоолны дэглэм барихад тохиромжтой. Ажил, амьдралын цагийг зөв тохируулснаар биеэ эрүүл байлгаж чадна.

 

Ажил ихтэй, маш сайн ажиллах сар. 25-наас эрч хүч бага зэрэг суларч, өөртөө итгэх итгэл алдрах, ядарч сульдах магадлалтай. Мөнгө санхүүгийн хувьд уналт өсөлт гайгүй ч сарын сүүлээр их хэмжээний мөнгө дэмий үрэгдэх юмуу алдаж гээх магадгүй тул болгоомжил. Олон хүн урт хугацаатай зээл авахыг хүснэ. Гэхдээ үнэхээр зээл авах шаардлагатай эсэхээ сайтар эргэцүүлж бодоорой. Хосууд хайр дурлалын хувьд харьцангуй тогтвортой байна. Харин ганц бие хүмүүс тохиолдлын харьцааг илүүд үзнэ. Бүсгүйчүүд эрчүүддээ илүү их анхаарал халамж тавина.

 

Ээлтэй өдрүүд: 4, 6, 8, 12, 26
Чухал ажил төлөвлөхөд тохиромжгүй өдрүүд: 1, 7

 

Ажил, мөнгө санхүү: Ажил хэргийн салбарт ихээхэн амжилттай байна. Өөртөө итгэх итгэл нэмэгдсэнээр мэргэжлийн ур чадвараа бүрэн харуулж, таны нэр хүнд нэмэгдэнэ. Ямар ч салбарт ажилладаг бай таны хичээл зүтгэл олон амжилтыг дагуулна. Санхүүгийн байдал сарын дунд үеэс эрсдэлтэй нөхцөл байдалд орно. Хэн нэгэнд мөнгө зээлэх хэрэггүй.

Хайр дурлал, гэр бүл: Энэ сард ганц бие хүмүүсийг сэтгэл догдлуулсан харилцаа хүлээж байна. Гадаад төрхдөө анхаарснаар эсрэг хүйстнийхээ анхаарлыг татаж чадна. Ойрын өдрүүдэд романтик адал явдал цөөнгүй тохиолдоно. Гэр бүлтэй хүмүүс харилцаагаа сайжруулах, тогтворжуулахад онцгой анхаарах хэрэгтэй.

Эрүүл мэнд: Мэдрэлийн ядаргаа, дархлааны өвчлөлөөс сэргийлээрэй. Бие эрүүл байлгахын гол үндэс нь сэтгэл санаагаа тайван байлгах юм.  Спортоор хичээллэдэг хүмүүс энэ сард багагүй амжилт гаргах боломжтой.

 

Ажилдаа хамаг анхаарлаа хандуулснаар цаг үргэлж хайртай хүнээ бодохоо болино. Танд гэрлэх санал юмуу албан тушаал дэвшүүлэх санал хараахан тавиагүй байгаа бол энэ сард тийм үйл явдал болох магадлал өндөр. Хэрвээ хийх ёстой зүйлээ хийчихээд байхад чинь зохих ёсоор үнэлэхгүй байгаа юм шиг санагдвал зоригтойгоор ажлаа сольж болно. Илүү дээр боломж чамайг хүлээж байж магадгүй юм. Өөрчлөгдөх, хөгжих, хэрэгтэй цагтаа хаях зүйлээ хаяхаас эмээх хэрэггүй. Мөнгөө гамтай зарцуул, бүгдийг зугаа цэнгэлд зарцуулахын хэрэггүй, маргааш гэдэг өдөр байгаа гэдгийг сана. Материаллаг талаа хөгжүүлэхэд бүх хүчээ шавхаад байлгүй оюун санаагаа ч хөгжүүлж эхэл. Эргэн тойрноосоо амьдралын баяр баясгаланг мэдэрч, цээж дүүрэн чөлөөтэй амьсгал. Хувийн харилцаа чинь аажмаар сайжирч зөв урсгалдаа орно. Архаг өвчин сэдэрч магадгүй учраас хүндрүүлэхгүйн тулд цаг тухайд нь эмчид үзүүл. Хөнгөн атлетик, усан спортоор хичээллэж, иллэг хийлгэ.

 

Ээлтэй өдрүүд: 5, 9, 25
Чухал ажил төлөвлөхөд тохиромжгүй өдрүүд: 1, 4, 11, 28

 

Ажил, мөнгө санхүү: Хийх ёстой ажлаа цаг тухайд нь хариуцлагатайгаар гүйцэтгээд байвал таны хөдөлмөр зохих ёсоор үнэлэгдэнэ. Ажил хайж яваа хүмүүс санаанд таарсан ажлаа олдох, бизнес эрхлэгчид амжилт гаргах боломжтой. Санхүүгийн байдал сайжирч,  хүссэн худалдан авалт хийх, хөрөнгө оруулах нөхцөл бүрдэнэ. Мөрийтэй тоглоом, хонжворт сугалаа зэрэгт одтой байна.

Хайр дурлал, гэр бүл: Ганц бие хүмүүс сонирхол татсан олон хүнтэй танилцаж, зарим нь хостой болно. Гэр бүлийн хосуудад маш таагүй. Хэрүүл маргаан, урам хугаралт гарна. Найз нөхөд, хамаатан саднаа гэр бүлийн харилцаанд оролцуулах нь нөхцөл байдлыг дордуулна.

Эрүүл мэнд: Сэтгэцийн эрүүл мэнддээ онцгой анхаарах хэрэгтэй. Сэтгэл зүйчид хандахад буруудахгүй. Түүнчлэн өөх тостой хоол, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

 

Үйл ажиллагаа идэвхжиснээр олны дундаас анзаарагдаж, үлгэр жишээ болно. Бүх юм бүтэж байгаа мэт санагдана. Гэвч энэ нь хамт ажиллагсдын дургүйцлийг хүргэж хүндрэл үүсгэж болзошгүй. Тиймээс далд явуулга, үл ойлголцол үүсч болохыг үгүйсгэхгүй. Хүмүүсийн атаархлыг төрүүлэхгүйн тулд цаг үргэлж зайнаас харьцаж, өөрийн төлөвлөгөөгөө олонд бүү дэлгэ. Хавартай цуг танд хайр дурлал ирэх магадлалтай. Дурлалд романтик, мэдрэмжтэй, сэтгэл татам байна. Гэхдээ гэр бүлтэй хүмүүс ханьдаа анхаарал тавьж, хэрүүл маргаанаас зайлсхий. Дархлаа муудаж, архаг өвчин сэдэрч болзошгүй тул хоол ундандаа анхаарч, амин дэмлэг жимс ногоо, шинэхэн шүүс хэрэглэж, оройд эрт унтаж, өглөөд гимнастик хийж бай.

 

Ээлтэй өдрүүд: 16, 18

Чухал ажил төлөвлөхөд тохиромжгүй өдрүүд: 3, 23, 24

 

Ажил, мөнгө санхүү: Энэ сард алдаа, амжилт ээлжилнэ. Ажлаа солих, өөр албан тушаал руу шилжих боломжтой. Шинэ бизнес эхлэх, өөрийгөө хөгжүүлэхэд таатай. Санхүүгийн байдал санасан хэмжээнд хүрэхгүй. Зарлагаа багасгахад хүндрэлтэй байгаа нь таныг бухимдуулах бололтой.

Хайр дурлал, гэр бүл: Энэ сард зарим хүмүүс хайр дурлал, гэр бүлтэй холбоотой эцсийн шийдвэр гаргаж, амьдралаа цэгцлэх бололтой. Шинэ хайр дурлалтай учрах нэгэн байхад салалт хагацлыг давах үзэх нэгэн ч бий. Ганц бие хүмүүс жинхэнэ хайр дурлалтайгаа учрах бололтой.

Эрүүл мэнд: Та хэт их юм бодож, завгүй ажилласнаас мэдрэлийн ядаргаанд орох бололтой. Сэтгэцийн эрүүл мэндээ тоохгүй орхиж болохгүй. Энэ нь таны эрүүл мэнд төдийгүй өдөр тутмын амьдралд ч сөргөөр нөлөөлөхийг анхаараарай.

 

Олонхи нь амьдралдаа сэтгэл хангалуун бус байгаагаас өөрийгөө эрж хайна. Ганцаараа зожгирч, санаашрах хэрэггүй. Энэ сарын гол зорилго нь олон нийттэй харьцах. Хэдий хир олон хүнтэй харьцана төдийчинээ өөрт хэрэгтэй зүйл олныг олж авна. Ажил албан тушаалд чинь муугаар нөлөөлөх тул удирдлагатайгаа муудалцахаас зайлсхий. Хайртай хүндээ анхаарал тавь. Хамгийн гол нь хэнтэй хамт байхыг хүсэж байгаагаа ойлгох хэрэгтэй. Хүүхдүүдтэй чинь холбоотой асуудал анхаарал шаардаж болзошгүй. Зарим нэг нь зугаа цэнгэл хөөцөлдөхийг хүсэх боловч өөрийгөө захирч ажил төрөлдөө анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Энэ сард их бухимдсанаас болж эрүүл мэндэд тань сөргөөр нөлөөлнө. Дархлаа суларч болзошгүй. Аль болох биеэ чийрэгжүүлж йог болон спортоор хичээллэж тайван байхыг хичээ.

 

Ээлтэй өдрүүд: 12, 16, 21
Чухал ажил төлөвлөхөд тохиромжгүй өдрүүд: 3, 10, 23, 30

 

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажлын орчноо шинэчлэх, тушаал дэвших магадлалтай.Таны цаашдын ирээдүйд туслалцаа үзүүлэх хүмүүстэй танилцана. Ажил хэргийн түнштэйгээ санал зөрөлдөж мэднэ. Албан хэргийн асуудлаар  мэргэжилтнээс зөвлөгөө авах, мэргэжлээ дээшлүүлэх хэрэгтэй. Таны мөнгө санхүүгийн байдал тогтвортой байх болно. Бусдад мөнгө зээлүүлэх, зээлж авахаас татгалзаарай.

Хайр дурлал, гэр бүл: Хосуудын хувьд хэвийн харилцаатай байх бол ганц хүмүүс өөрт тохирох сайн хүнтэй учрах болно. Гэхдээ яаран ямар нэгэн шийдвэр гаргах хэрэггүй.

Эрүүл мэнд: Дасгал хөдөлгөөн тогтмол хийх хэрэгтэй. Дэглэм барих, хүнд спортоор хичээллэхэд тохиромжгүй. Нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж амин дэмийн дутагдлаас сэргийлээрэй.

 

Ажил дээрх нөхцөл байдал сайжирна. Сарын эхэнд ажлынхантайгаа баяр тэмдэглэнэ. Ажилласан хугацаанаас хамаарч өөр өөр байх ч ихэнх хүмүүсийн хувьд цалин хөлс, албан тушаал ахих магадлалтай. Гэхдээ цалин хүсэж байсан хэмжээгээр нэмэгдэхгүй, ихэнэх нь удирдлагаасаа хамааралтай байна. Өвөлжингөө дурлалд умбасан нумынхны ихэнх нь зун учрах шинэ дурлалдаа зориулж бага зэрэг завсарлага авна. Эрчүүд нь найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөж зарим нэг нь тэмцээн уралдаанд оролцох бол эмэгтэйчүүд мөн адил найзуудтайгаа уулзаж, гоо сайхандаа анхаарах бололтой. Гэр бүлтэй хүмүүс хүүхдүүддээ анхаарал тавина. Гэр бүлийн уур амьсгал сайхан байна. Олонхи нь хүүхэд хөгшидтэйгөө цагийг өнгөрөөхийг илүүд үзнэ. Энэ сард ууц нурууны гэмтэл авахаас болгоомжил. Зөв зохистой хооллож, биеийн тамир, усан спортоор хичээлэ.

 

Ээлтэй өдрүүд: 5, 8, 15, 17, 21, 26
Чухал ажил төлөвлөхөд тохиромжгүй өдрүүд: 2, 6, 14, 20, 27, 31

 

Ажил хэрэг, мөнгө санхүү: Олон сорилт бас ололт хүлээж байна. Чухал ажил хүлээж авах, томилолтоор явах магадлалтай. Боломжийг ашиглаж чадвал ирээдүйдээ маш том хөрөнгө оруулалт хийж чадна.Таны эд хөрөнгийн ашиг сонирхол буурна. Их хэмжээний зарлага гаргахаас сэргийлж чадвал санхүүгийн байдал тогтвортой байна.

Хайр дурлал, гэр бүл: Гэр бүлийн хосууд нэгнээсээ уйдаж, шинэ харилцаа үгүйлж болзошгүй. Таны хайр сэтгэл хэр хүчтэйг сорьсон үйл явдал тохиож мэднэ. Ганц бие хүмүүсийг олон сонирхолтой учрал хүлээж байна. Тэдний дундаас амьдралын ханиа олж мэднэ.

Эрүүл мэнд: Сэтгэл тавгүйтэж, бие эвгүйрхэх хандлагатай. Биед онцын өвчлөл байхгүй байна. Тогтмол цагт унтаж, сэрж хэвших хэрэгтэй. Бас хүнд хоолноос татгалзаж, цагаан хоолны дэглэм баримтлах нь сайн.

 

Ажил дээр бүх зүйл амжилттай байна. Эхлүүлсэн төслөө дуусгаж хугацаанд нь өгөхийг хичээ. Хамтран зүтгэгчид чинь таныг дэмжих болно. Та гайгүй ашиг олно. Санхүүгийн үйл ажиллагаанд болгоомжтой ханд, эргэлзээтэй төсөлд бүү хөрөнгө оруул. Ганц бие хүмүүс энэ сард сонирхолтой хүмүүстэй танилцаж магадгүй. Хэрвээ таны зүрх сэтгэл чинь түүнийг удаан эрж хайсан хүн чинь мөн хэмээх аваас болзооонд урьж өөрийнхөө зөн совинг шалгаж үзэх нь зүйтэй. Ойр дотныхондоо цаг зав гарга. Хэнтэй ч хэрүүл маргаан үүсгэлгүй, хөршүүдтэйгээ эвтэй найртай бай. Танд архаг өвчин хууч бий бол эрүүл мэнддээ анхаар. Өвдөхийг нь хүлээлгүй урьдчилаад эмчид үзүүл. Удаан хугацааны эмчилгээ шаардагдах магадлалтай. Өөрийгөө биш юмаа гэхэд ойр дотныхон, үр хүүхдүүдээ бод. Аль болох сайн амарч, ядрахгүй байхыг хичээ.

 

Ээлтэй өдрүүд: 5, 9, 12, 18

Чухал ажил төлөвлөхөд тохиромжгүй өдрүүд:1, 4, 11, 28

 

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил хэрэгт бэрхшээлтэй тулгарч, өөртөө урам хугарна. Гэхдээ хариуцлагатай, санаачилгатай байвал таны өмнө олон боломж байна. Ажил хэргийн сонирхолтой саналууд ирэх ба зарим нь хувийн бизнесээ нээнэ.Санхүүгийн хувьд уналтад орох, өр нэхэгдэж болзошгүй тул яаран зарлага гаргах хэрэггүй.

Хайр дурлал, гэр бүл: Гэр бүл, ойр дотны хүмүүстээ цаг зав гаргаарай.  Энэ нь таны сэтгэл санааны байдалд эергээр нөлөөлж, хүч өгнө. Ганц бие хүмүүс муу хүнтэй учирч багагүй хохирох бололтой. Сэрэмжтэй байж, хэн нэгэнд хурдан итгэх хэрэггүй.

Эрүүл мэнд: Энэ ордныхны сэтгэл гутралд орж болзошгүй. Иймд бясалгал хийж, сэтгэлзүйчид эсвэл найз нөхдөдөө сэтгэлээ уудлах хэрэгтэй. Хордлого авах, ходоод гэдэс хямрах магадлалтай. Эмэгтэйчүүд жирэмслэхэд таатай.

 

Мэргэжлийн үйл ажиллагаанд хумхынхан материаллаг ашгийг илүү сонирхоно. Энэ сар тэдний хувьд ашиг олж болох хамгийн тохиромжтой үе. Тиймээс хичээнгүй сайн хөдөлмөрлөх хэрэгтэй. Орлогын шинэ эх үүсвэр олох магадлалтай. Гэхдээ гарз хохирол учирч болох эрсдэл ч байна. Чухал шийдвэр гаргахдаа болгоомжтой ханд. Уур цухал ихтэй, бухимдуу байх нь харьцаанд чинь нөлөөлнө. Олон хүн хайртай хүнээсээ салж болзошгүй. Шунал тачаал, гэнэтийн дурлалаас болж хайрттайгаа муудалцана. Харилцаагаа хадгалж үлдэхэд хэцүү байна. Бүхэл жилийн турш дурлалын гурвалжин үүсгэх магадлалтай. . Эрүүл мэнддээ анхаарч, хурц иртэй зүйлээс болгоомжил. Бэртэж гэмтэх, толгойн өвчин тусч болзошгүй.

 

Ээлтэй өдрүүд: 8, 10, 18, 22
Тааруухан өдрүүд: 3, 5, 9, 15, 23, 30

 

Ажил хэрэг, мөнгө санхүү: Албан томилолт, уулзалт зөвлөгөөн, чухал гэрээ хэлцэл гээд завгүй байх болно. Албан томилолт, уулзалт зөвлөгөөн, чухал гэрээ хэлцэл гээд ажил ундарч байна. Мөнгө их хэмжээгээр орж ирнэ. Санхүүгийн тааламжтай үеийг ашиглаад санаснаа бүтээгээрэй.  

Хайр дурлал, гэр бүл: Романтик адал явдал, шохоорхол, түр зуурын зугаа цэнгэл гээд үйл явдал өрнүүн байна. Ганц бие хүмүүс хайр дурлалд яарах хэрэггүй. Хагацсан хүмүүс эргэн нийлэх магадлалтай. Гэр бүлтэй хүмүүс хамт хийж болох сонирхолтой зүйл турших нь харилцааг сэргээнэ.

Эрүүл мэнд: Ачааллаа тохируулж, сайтар амарч байх хэрэгтэй. Ядаргаанд орох, гэмтэж бэртэхээс сэргийлээрэй.

 

Олонхи нь өөртөө болон имижиндээ анхаарал тавина. Ажил дээр тань идэвхтэй, шийдэмгий байдал шаардагдана. Хэдийчинээ их хичээл зүтгэл гаргана, төдийчинээ үр дүнтэй байна. Загасныхныг их анхаарах учраас энэ сар бол өөрийнхөө хэн болохыг харуулах сар. Удирдлага чинь таныг анзаарч сонирхолтой төсөл санал болгож магадгүй. Санхүүгийн үйл ажиллагаанд хянамгай байж, эргэлзээтэй төсөлд хөрөнгө оруулахаас зайлсхий. Олонхи нь энэ сард шинэ хайр дурлалтай учрах юм уу чухал шийдвэр гаргана. Ганц бие хүмүүс аль болох найз нөхөдтэйгөө гадуур гар, сонирхолтой хүнтэй учрах магадлал өндөр байна. Өөрийг тань сонирхоод байгаа хүнийг анхааралдаа ав. Шинэ танил чинь танд мартахын аргагүй тааламжит мэдрэмж бэлэглэнэ. Эрүүл мэнддээ анхаарч биеэ чийрэгжүүл. Хөлөө онцгой анхаар. Фитнес, йог, усанд сэлэлтээр хичээллэ.

 

Ээлтэй өдрүүд: 6, 9, 16
Тааруухан өдрүүд: 1, 7, 13, 27

 

Ажил хэрэг, мөнгө санхүү: Албан тушаал ахиж, орлого нэмэгдэнэ. Салбартаа таны нэр хүнд өсч, олонд алдаршина. Бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн хэрээр амжилт тань батажна. Энэ сард олон хүн ирээдүйн амжилтын сууриа тавьж чадна. Санхүүгийн байдал сайнгүй байгаа ч орлого тодорхой хувиар нэмэгдэнэ. Их хэмжээний зарлага гаргахгүй байсан нь дээр.

Хайр дурлал, гэр бүл: Ганц бие хүмүүс заяаны ханьтайгаа учрах, сүй тавих бололтой. Гэр бүлийн харилцаа зөрчилтэй байж, урам хугаралттай учирна. Зарим нь гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж мэднэ. Салж сарнихаа урьтал болгохын өмнө өөрийн сэтгэл зүрхээ сайн сонсоорой. Хожим харамсахгүй гэсэн итгэлгүй байвал өөрийгөө хуурах хэрэггүй.

Эрүүл мэнд: Архаг өвчнөө эмчилж, хүндрэхээс болгоомжлоорой. Хорт зуршлаа хаяхад тохиромжтой. Спортоор хичээллэхэд биеийн дархлаа сэргэнэ.

Shuud.mn
Сонин хачин