Германы ханхүү амиа хорложээ
2018-03-01

Германы сүүлчийн хааны өв залгамжлагч, 39 настай Карлос Патрик Хохенцоллерн амиа хорлосон талаар эх сурвалжийн мэдээнээс иш татан “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Ханхүү Франкфурт дахь 21 давхар “Intercontinental Hotel” зочид буудлын барилгаас үсэрсэн байна.

 

Цагдаагийнхан “Ханхүү амиа хорлосон. Энэ бол золгүй явдал биш” хэмээн мэдэгджээ.

 

Ханхүү шоронгоос түр суллагдаад байхдаа ийнхүү амиа хорлосон аж.

 

Карлос Патрик 28 настайдаа Германы “Hohenzollern Communications”-ийг үүсгэн байгуулсан юм. 2011 онд авлигын хэргээр баригдаж, шүүхээс дөрвөн жилийн ялаар шийтгүүлсэн аж. Ханхүү 2014 оноос хоригдож эхэлсэн бөгөөд ирэх долоодугаар сард суллагдах байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

 

Shuud.mn
Сонин хачин