Эх орончдын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан болж байна
2018-03-01

 

Эх орончдын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан болж байна. Уг барилдаанд улсын арслан цолтой 6 бөх, гарьд цолтой 1 бөх, харцага цолтой 5 бөх зүүн баруун талыг манлайлан барилдаж байна. Улсын арслангуудаас П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Д.Ганхуяг, Э.Оюунболд, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва нар барилдаж байгаа бол улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ болон харцага Ш.Уламбаяр, Т.Баасанхүү, Б.Бат-Өлзий, Х.Гантулга, М.Бадарч нарын өнөө цагийн өнгийг тодорхойлж байгаа хүчтэнгүүд барилдаж байна.

 

Харин начингуудын төлөөлөл болж А.Амарзаяа, Ч.Хөхчирэнгэр, Б.Серик нарын тэрүүтэй 22 начин уран мэхийг уралдуулан хийж, үнэн хүчийг үзэн барилдаж байгаа юм. Монгол бөхийн өргөөнд болж буй уг барилдаан нь цагаан сарын дараа болдог хамгийн чансаатай барилдаан билээ.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
zochin:
jujigchid dopingchid
2018-03-01