Гэр хорооллын иргэд дахин жагслаа

“Гэр хороолол” хөдөлгөөнөөс өнөөдөр /2018.03.02/ Д.Сүхбаатарын талбайд цуглаан зохион байгууллаа. Гэвч тус хөдөлгөөний зохион байгуулагчыг хууль хяналтын байгууллагаас саатуулжээ.
Өнгөрсөн хоёрдугаар сард гэр хорооллыг хөгжүүлэхийг шаардаж иргэд жагссан. Өнөөдөр дахин жагсаж үзэл бодлоо илэрхийллээ. Хөдөлгөөний зохион байгуулагч н.Батсүх “Утааг арилгана гэх нэрийдлээр олон их наяд төгрөгөөр бизнес хийхээ болиоч. Шахмал түлш, утаагүй зуух зэрэг хэрэггүй зүйл хөрөнгө зарцуулахаас, гар хорооллын иргэдээ газар дээрээ бизнес эрхлэх боломжийг олгооч” хэмээв.
Түүнийг жагсаалын үеэр цагдаагийн байгууллагаас саатуулсан байна. Саатуулсан шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд одоогоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.
Гэр хорооллын иргэд энэ сарын 9-нд дахин жагсаал зохион байгуулах тухайгаа хэлж байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ