Монголын гурван бөх аваргын төлөө дэвжээнд гарна
2018-03-02

 

“Бишкек-2018” насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн Азийн АШТ-ий хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн ангилалаар үргэлжиллээ. Өнөөдөр болсон уг таван жинд тавууланд нь монгол тамирчид барилдсан юм. Тэднээс гурав нь аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдээд байгаа бол, хоёр нь хүрэл медалийн төлөө барилдах болжээ.

 

Тухайбал 53 кг-ын жинд барилдсан ОУХМ Э.Сумъяа БНАСАУ-ын тамирчин Пак Ион Митэй, 62 кг-д барилдсан МУГТ П.Орхон БНХАУ-ын Луо Сиажуантай, 72 кг-д барилдсан МУГТ О.Насанбурмаа БНХАУ-ын бөх Юү Хантай тус тус аваргын төлөө барилдана.

 

 

Харин 57 кг-д барилдсан ОУХМ А.Батцэцэг БНАСАУ-ын бөх Жон Ин Сунтай, 65 кг-д хүч үзсэн ОУХМ Э.Цэвэгмид БНСУ-ын Лин Хан Биттэй хүрэл медалийн төлөө барилдахаар болжээ. Медалийн төлөөх барилдаанууд манай цагаар 20:00 цагаас эхлэх хуваарьтай байна.

 

Манай баг тамирчид одоогийн байдлаар 1 мөнгө, 3 хүрэл медальтай явж байгаа юм. Эрэгтэй барилдаанууд маргаашнаас эхлэх хуваарьтай байгаа.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
манай чөлөөтийн охидууд мундаг байна
2018-03-03
Orhon Alt Avlaa!!!:
https://www.youtube.com/watch?v=tomf6_O8XUY
2018-03-02
Бүгд алт аваасай.
2018-03-02
Зочин:
Үзэх линк байна уу
2018-03-02
Орхон баараггүй алт.
2018-03-02
Хужаа нартай муу барилдаж байна. Нэг л аргаа олохгүй айгаад байна.
2018-03-02
зочин:
3-с нэг нь алт авбал их юм, аягүй бол 3-лаа мултарна даа
2018-03-02