Италийн парламентын сонгуулийн урьдчилсан дүн гарлаа
2018-03-05

Итали улсад энэ амралтын өдөр парламентын сонгууль зохион байгуулагдсан юм.

 

 

Тэгвэл сонгуулийн урьдчилсан дүнгээр “Таван-Од” хөдөлгөөнийхөн ялалт байгуулаад буй талаар “www.telegraph.co.uk” сайт мэдээллээ.

 

Тус хөдөлгөөнийхөн Италийг Европын холбооноос гарч, уламжлалт аргаар төрөө удирдан чиглүүлэхийг эрх баригчдаасаа шаарддаг юм. “Таван-Од” хөдөлгөөнийхөн нийт иргэдийн 30.5 хувийн санал аваад буй талаар Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлжээ.

 

Харин Ерөнхий сайд Силвио Берлусконигийн “Форза Италиа нам”, “Лега нам” тус тус 14.5 хувийн саналтай явж байна.

 

Сонгуулийн албан ёсны дүн өнөөдөр гарна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Д.Ганхуяг:
Еврохолбоо тарвал таарна. Хэзээ ч эвлэхгүй_ Эрх ашиг, үзэл бодол их ялгаатай. 0ермани , Франц л хүчээ зузаатгахад ашигтай. Орос хэзээ ч Еврогийн жижиг улсад халдахгүй. Энэ бол зүгээр л өөрслийнхээ ноёшхолыг тогтоох гэсэн башир арга юм.
2018-03-05