Дэлхийн Монголчууд намыг улсын бүртгэлд бүртгэв
2018-03-05

Дэлхийн Монголчууд намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Г.Тэмүүжин  нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж, Дэлхийн Монголчууд намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэв. Ингэснээр Дэлхийн Монголчууд нам нь Монгол Улсад улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байгаа бөгөөд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахыг Дээд шүүх даалгасан байна.

 

Дэлхийн Монголчууд нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 28 дахь нам болж байгаа юм.

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
dotroos n samardasg neg huntei bsan odo gadnaas n samarah bas neg huntei bolj bgan bn, 28 namtai mongol ulsaa gej,
2018-03-05
зочин:
за одоо дэлхийн монголчууд нам нэртэй гаднаас нь үймүүлж нураахан дээ
2018-03-05