Меркел дөрөв дэх удаагаа Канцлер болно
2018-03-05

Герман улсын “Социал-Демократ" нам эвслийн гэрээг хүлээн зөвшөөрсөн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Ийнхүү  Ангела Меркелийн Канцлерын бүрэн эрх баталгаажсан байна. Тэрбээр Германы Засгийн газрын тэргүүнээр дөрөв дэх удаагаа улиран сонгогдож, 2021 он хүртэл ажиллахаар болжээ.  “Социал-демократ намынхан 66 хувийн саналаар Меркелийн тэргүүлсэн эвслийн засгийн газарт ажиллахыг дэмжсэн аж.

 

2013 оноос хойш эвслийн Засгийн газар улс орноо удирдахаар болжээ.

 

Өнгөрсөн сард “Социал-Демократ" намын удирдлагууд Меркелтэй хамтран ажиллахыг зөвшөөрсөн . Гэхдээ эвслийн Засгийн газар байгуулах эсэхийг намын гишүүдийн дунд явуулсан санал хураалтаар эцэслэн шийдэх байсан юм.

“Социал-демократ” намынахн эвсэхийг зөвшөөрснөөр таван сарын хугацаанд гацаад байсан төрийн ажил маргаашнаас хэвийн үргэлжлэхээр боллоо.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин