Ким Чен Ун Сөүлээс ирсэн төлөөлөгчдийг найрсагаар хүлээн авлаа
2018-03-06

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Хойд Солонгостой дээд хэмжээний яриа хэлэлцээр хийх төлөөлөгчдөө өчигдөр Пхеньян руу илгээсэн билээ.

 

 

Сөүлийг төлөөлөн Тагнуулын албаны дарга Су Хун болон Үндэсний Аюулгүй байдлын газрын дарга Чун Эуй Ён нар хилийн дээс алхсан юм.

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун хүндэт зочдоо өөрийн биеэр хүлээн авчээ. Тэрбээр “Үндэсний эв нэгдлийн шинэ түүхийг бичихийг хүсч байна” гэж хэлжээ.

 

“Ким Чен Ун ийнхүү мэдэгдснийхээ дараа төлөөлөгчтэй хамт оройн зоог барьсан” талаар тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлаг мэдээллээ. Уулзалт дөрвөн цаг орчим үргэлжилжээ.

 

2011 оноос хойш Сөүлийн нөлөө бүхий эрхмүүд удирдагч Кимийн гэр бүлтэй уулзаагүй юм.

 

Өмнөд Солонгосын Пёнчан хотноо өнгөрөгч сард зохион байгуулагдсан өвлийн олимпийн үеэр Ким Чен Уны дүү Ким Ё Чен Хөх ордны тэргүүнтэй уулзаж, эх орондоо айлчлах ахынхаа  урилгыг гардуулан өгчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
hoidyn udirdagch gaigui sain hun shig sanagddag yum.harin duu emegtei ni medehgui ee
2018-03-06