Саудын Арабын хаан Салман Иракт хөлбөмбөгийн цэнгэлдэх барьж өгөхөө амлав
2018-03-06

 

Саудын Арабын хаан Салман Ирак улсад хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн барьж өгөхөөр амлалаа. Өнгөрсөн долоо хоногт Саудын Араб болон Ирак улсын шигшээ багууд нөхөрсөг тоглолт хийсэн юм.  Харин уг тоглолтоос хойш буюу орон нутгийн цагаар даваа гаригт Саудын Арабын хаан Салман Иракын ерөнхий сайд Хайдер Эль-Абадитай утсаар ярьж, уг амлалтыг өгсөн байна.

 

Хоёр орны тэргүүнүүд үүнээс гадна хоёр улсын нөхөрлөлт харилцааг улам хүчирхэгжүүлэх талаар санал солилцсон бөгөөд өнгөрөгч 10 сард байгуулсан хамтарсан координацын зөвлөл нэртэй удирдах байгууллагын үйл ажиллагааг стратегийн түвшинд илүү бататган сайжруулах, Ислаымн зэвсэгт босогчдод талхилагдаад буй Иракын газар нутгийг сэргээн босгох ажлыг эрчимжүүлэх зэрэг ажлуудыг ярилцсан байна.

 

1990 онд Ирак улс Кувейтэд халдсанаас хойш хөндийрөөд байсан Ирак болон Саудын Араб улсуудын хамтын ажиллагаа сайжирсан гэдгийг уг яриа баталж байгаа талаар Ройтерс агентлаг онцолж байна.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин