АТГ-ын дарга огцрох ёстой
2018-03-06
Гэрэл зургуудыг MPA.mn

 

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөлөөс "Авлигатай тэмцэх газар нь авлигатай тэмцэхгүй байгааг 2017 оны авлигын индекс батлав уу” сэдвээр хэвлэлийн хурал хийлээ.

 

Авлигын төсөөллийн индексээр Монгол улс 2008 онд 180 орноос 102-т жагсаж байсан бол 2017 оны байдлаар 180 орноос 103 дугаарт жагссан байна. Энэ нь манай улс авлигатай тэмцэхгүй байгааг олон улсад харуулж байна гэж олон нийтийн зөвлөлөөс дүгнэжээ.

 

Авлига, газрын наймааны гэмт хэрэг сураг тасрах шинжтэй

 

 

Энэ талаар АТГ-ын дэргэдэх ОНЗ-ийн гишүүн А.Саруул “Авлигын тайланг жил бүр дэлхийн улс орнууд гаргадаг. Гэтэл Монгол Улс хэзээ ч авлигын тайлан гаргаж байгаагүй. Дэлхийн авлигын тайланд Монгол Улс 2007 онд нэг удаа оролцож байсан. Энэхүү тайланд ерөнхийлөгчийн сонгуульд улсын төсвөөс 2.9 сая ам.доллар зарцуулсан. Үүнийг анхан шатны шүүхээр хэрэгсэхгүй болгосон гэх мэтээр манай улсын хууль эрхзүйн системийг хүчтэй шүүмжилсэн байсан. Төрийн эрхийг хууль бусаар авсан байх 60 тэрбумын гэмт хэрэг, Эрдэнэт УБҮ-г барьцаалсан хэрэг, Уул уурхайн лицензийн авлига, газрын наймаа, тендерийн авлига  гэх мэт албан тушаалтын гэмт хэрэг сураг тасрах шинжтэй цаг алдсаар байна. АТГ-т авлигачдад хариуцлага тооцох  хугацаатай шаардлага тавих, цаг алдалгүй авлигын асуудлыг шийдвэрлэх, үр дүнг дүгнэхийг олон нийтээс хүсч байна” хэмээв.

 

"Эрдэнэт" үйлдвэрийг барьцаанд тавьсан этгээдүүдийг шалгах ёстой

 

 

Харин тус зөвлөлийн гишүүн Г.Анхныбаяр “Ард түмний өмч “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан этгээдүүдийг АТГ шуурхай мөрдөн шалгаж, хариуцлага тооцох үүрэгтэй. Тухайн үед Ерөнхий сайд байсан С.Баяр, ТӨХ-ны дарга  Д.Сугар, Ч.Ганзориг, Д.Очирхүү, Ш.Батхүү нар нь санаатайгаар эх орноосоо урвасантай дүйцэхүйц  хэмжээний гэмт хэрэг үйлдсэн байна. АТГ нь дээрхи нэр бүхий этгээдүүдийг өнөөдрийг хүртэл шалгахгүй, шалгасан ч хаацайлсаар ирсэн. Иймд АТГ-ын дарга үүргээ биелүүлээгүй тул огцрох ёстой гэж үзэж байна. Мөн УИХ Д.Сугарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс, С.Баярыг ИБУИНВУ-д суух  Элчин сайдаас тус тус эргүүлэн татаж, нэн даруй шалгуулах шаардлагатай” гэв

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Том том хэргүүдийг шалгахгүй, үр дүн гарахгүй байгаа нь үнэн. Шуугиан болгож ганц нэг хүн барьснаа бие нь өвдлөө гээд эмнэлэгт хэвтүүлж, дараа нь батлан даалтанд гаргачих гээд л. Улс орон үнэхээр хэцүүдлээ...
2018-06-20
555:
Энэ бузар авгай АН-ынхны бууны нохой болж олон ч жил олон ч үйл хэрэг, үнэн ч хүмүүсийг золигт гаргалаа даа. хэзээ нэг үйл нь ирж чамайг аваачих бол доо, удахгүй болов уу
2018-03-07
утаа:
ХӨӨЕ Баасан хатагтай ИНЕГийн Бямбасүрэн Нямдоржтой барьцаад цоо шинэ Патрол хар өнгөтэй жип машин 200000000 төгрөгөөр авч өгөөд одоо сайдын амыг барьчихсан гээд хөөрцөглөж явна шалгаж өгөөч хүсвэлзургийг нь өгж болноЗТХЯамны гадаа байгаа хар патрол 00-44 очоод үсгийг нь хар
2018-03-07
Шудрага байл даа:
АВИЛГАЛЫН ЗАГАЛМАЙЛСАН АВГАЙ БААСАНГУА ООРИЙН ЧИНЬ 30 ЖИЛ ЗУТГЭЖ БИЙ БОЛОГСОН НИЙГЭМ ШУУ ДЭЭ. МОНГОЛЫН ТОМ АВИЛГАЛЧИН ООРООСОО ЭХЭЛВЭЛ ЯАСАН ЮМ БЭ
2018-03-07
АНы бузарууд л ийм бологсон:
Ардчиллын биш авилгалын нийгэм 30 жил байгуулж авсан юм шив дээ. АНы баасан баас моддоо арилахгуй ялангуяа Шуух засаглалыг авилгалд живуулсэн Эбээ болон АНы хэдэн бузарууд хийсэн гай Монголд удаан ургэлжлэх толовтой. Торийн том хулгайч Баттулга боосийг толгой дээрээ залчаад ямар балтуушныхаа авилгалтай тэмцэх
2018-03-07
zochin:
Ene shantaachid holiochee ingej turiin ajiliig hiilgehgui hiisen ajiliig ni dandaa harluulj bba shvv dee tur taivan ard olon amgalan amidarmaar bna odoo boliochee
2018-03-07
Baasan egchiig demjij bn.:
Chi bitgii huts!!!! Erdenet - n asuudlaar ted shalguulah yostoi.
2018-03-06
Зочин:
Баасан авгай минь болио. Та шударга юм бол ерөнхийлөгчийн төмөр зам тавих нэрээр авсан мөнгийг шалгуулаач
2018-03-06
Baasan egchiig demjij bn.:
Chi bitgii huts!!!! Erdenet - n asuudlaar ted shalguulah yostoi.
Баяр:
Энэ баяр гэж хулгайч үнэхээрийн гай болсон хулгайч юм аа үр үндсээр нь Монголоос зайлуулах юмсан
2018-03-06
Баасан авгай одоо болиочээ яг одоо эв нь олдоод,томчуудын булхай илрэх гээд байхад олон түмний дургүйцлийг хүргэхээ боль баасаан
2018-03-06
zochin:
baas min bolio
2018-03-06
YUNYKH NI MUNGUNII UNEREER AJILLAKH WE? BODWOL NEG AWILGACHIINKH NI KHAM BICHIJI DEE , IIM SHUDRAGA KHUMUUS L TER AWILGAAS CHINI SALGAJI CHADNA ,
2018-03-06
ХМ
2018-03-06
Zochin:
Baasan avgaig harah tusam mungunii unereer busdiin gar hul bolj yavaa ni tod medregddeg. 2012-2016 ond huuliig guuli bolgoj mongoliiig samarch baih ued ene avgai avligiin mungu huhuud guligaad hevtej baisan uu.
2018-03-06
mgl:
yamar garuudiig ashiglahaa ezen ni sain medne de
2018-03-06
амжилт шөөөөөө:
АТГ-ын дэргэдэх ОНЗ-ийн гишүүд сайн ажиллаж байгаа. Харваас шударга ориг монгол хүмүүс байна лээ.
2018-03-06
555:
Энэ бузар авгай АН-ынхны бууны нохой болж олон ч жил олон ч үйл хэрэг, үнэн ч хүмүүсийг золигт гаргалаа даа. хэзээ нэг үйл нь ирж чамайг аваачих бол доо, удахгүй болов уу