Трампын зөвлөх албан тушаалаасаа огцорлоо
2018-03-07

АНУ-ын Ерөнхийлөгч ДональдТрампын эдийн засгийн зөвлөх Гэри Кон албан тушаалаасаа огцрохоор болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлжээ.

 

Гэри Кон албан тушаалаасаа огцорч байгаа нь Ерөнхийлөгч Трампын саяхан баталсан төлөвлөгөөтэй холбоотой хэмээн орон нутгийн хэвлэлүүд уламжлав.

 

Трамп өнгөрөгч долоо хоногт хөнгөн цагаан болон гангийн импортод татвар тогтоох төлөвлөгөөтэй буйгаа олон нийтэд мэдэгдсэн юм.

 

Кон “Ерөнхийлөгч Трампын багт ажиллаж, эх орныхоо төлөө ажиллах нэр төрийн хэрэг байлаа. Америкчуудад өгөөжөө өгөх эдийн засгийн өсөлтийг үр дүнтэй болгох ажлыг ахлан хийж байсандаа баяртай байна. Надад итгэл хүлээлгэн хамтран ажилласан Ерөнхийлөгч болон багийнхандаа талархаж буйгаа илэрхийлж байна” гэж хэлжээ.

 

Тэрбээр уг албыг хашихаасаа өмнө  “Goldman Sachs” банкны  гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин