Говьсүмбэрийн Засаг дарга Г.Батсуурийн “том толгой”
2018-03-07

 

Говьсүмбэр аймаг 2017 онд халаалтын зуухаа өргөтгөн шинэчилжээ. Энд гайхах зүйл үгүй, иргэдээ дааруулахгүйн тулд төрийнхөн ажлаа л хийж. Харин хачирхал хэмээн гайхах зүйл нь өнөөх зуух нь бараг дахин шинэчлэх шаардлагатай “хог” болжээ. Тэгвэл нүгэлийн нүдийг хэн ингэж гурилаар хуурав?!

 

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь 2017 оны есдүгээр сарын нэгэнд БНХАУ-ын “Zhongsheng Economic and Trade” гэх компанитай “Аймгийн төвийн халаалтын зуухны өргөтгөл, шинэчлэлийн ажил гүйцэтгүүлэх гэрээ”-г байгуулж, гарын үсгээ зуржээ. Тэр гэрээний үнийн дүн нь хоёр тэрбум төгрөг. Санхүүжилтийн эх үүсвэр нь улсын төсөв. Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Хятад компанийн энэ хамтын ажиллагаанд но-той асуудал олон бий.

 

Хамгийн эхэнд халаалтын зуух шинэчлэх ажлын төсөв гэрээ байгуулсны дараа батлагдсан. Гэрээг нь есдүгээр сарын нэгэнд байгуулсан байхад хоёр тэрбум төгрөгийн төсвийг Засгийн газрын 187 дугаар тогтоолоор есдүгээр сарын 13-ны өдөр баталсан байна. Тэгэхээр энд тухайн үеийн Засгийн газар, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хариуцлагын асуудал ч яригдана. Нэг аймгийн, зуухны жижигхэн асуудал хэмээн Ерөнхий сайдаас эхлээд аймгийн Засаг дарга хүртлээ хуулийг гууль болгох ёсгүй.  Төрийн ажил явагддаг ёсоор бол эхлээд төсвийг нь баталж, дараа нь тендер зарлаж, гүйцэтгэгчийг сонгох шалгаруулах учиртай. Гэтэл Говьсүмбэр аймгийн Засаг ноён эхлээд ажил хийлгэх гэрээ байгуулж.  Дараа нь Ерөнхий сайд нь төсвийг нь батлаад өгч. Яагаад төсөв батлаагүй байхад хоёр тэрбум төгрөг гэсэн үнийн дүн зохиож, яаран гэрээ байгуулав? Нэгэнт хийгдсэн гэрээний үнийн дүнг гүйцэтгэгчийн аманд багтаж, Засгийн газар баталж өгсөн байхыг ч үгүйгэхгүй нөхцөл байдал энд үүсчээ.

 

 

Дараагийн бас нэг асуудал хоёр тэрбум төгрөгийн өртөгтэй ажил хийлгэхдээ гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаагүй. Өөрөөр хэлбэл тендер зарлаагүй гэсэн үг. Мөн л яагаад, Хятадын компанид давуу эрх олгож, шууд гэрээ байгуулав? Харьцангуй бага өртөгтэй ажилд дотоодын компани давуу эрхтэй оролцох хуулийн зохицуулалттай байтал юуны учир гадны компанид шууд гарын үсэг зурж өгөв?

 

Бас нэг асуудал нь  халаалтын зуухны өргөтгөл, шинэчлэлийн ажлын техникийн тодорхойлолт нь гэрээ байгуулсан өдөр буюу 2017 оны есдүгээр сарын нэгэнд батлагдсан. Тухайн ажлыг хийх бүхий л шаардлага, зааварчилгаа багтсан техникийн тодорхойлолт гэрээнээс өмнө гарч, батлагдсан байх учиртай. Гэтэл гэрээ байгуулахтай зэрэгцэн батлагдсан нь бас л хачирхал.

 

Энэ бүхнээс Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, БНХАУ-ын “Zhongsheng Economic and Trade” компанийн эрх ашиг юун дээр огтолцов гэсэн асуулт урган гаргана. Төсөв нь ч батлагдаагүй ажлын гүйцэтгэгчээр Хятад компанийг хэн аваачиж, чихэв? Улсын төсвийн, тендерийн хуулийн зөрчин байж, яаран байгуулсан гэрээний унацыг Г.Батсуурь дарга хүртэв үү, эсвэл...?

 

 

Монголын хууль дүрэм зөвхөн Улаанбаатарт хэрэгждэг гэх эндүүрэл зарим орон нутгийн удирдлагуудад байдаг. Нүднээс далд юу ч хийж болно гэдгийн сонгодог жишээг Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь харууллаа. Хоёр тэрбумаар шинэчлэгдсэн халаалтын зуухыг мэргэжлийнхэн хэдэн сая төгрөгөөр үнэлсэн болоод жилийн өмнө хийсэн тэр ажил нь өнөөдөр ямар өнгө төрх, ажиллагаатай байгаа талаар бид тун удахгүй мэдээлэх болно.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Оршин суугч:
Өмнөх удирдлагууд болоод тийм ухаантай мэргэжлийн хүмүүс нь тавьж байхгүй үхсэнээ хийж байсан юм бэ та нар ямар юманд иргэдийг байлгаж эрүүл мэнд амь насаар нь наадаж байлаа муу хөгийн амьсгаанууд одоо ажил хийгээд үр дүнг нь ард олондоо таниулсан хүнтэй та нар шиг хог новш юу ярих юм бэ хуцалгүй халаагаад өгсөн байранд нь илжрэлгүй хэвтэж бай
2019-11-23
Zochin:
Onigoo ymaa chi nre medxgui ymaa meddg ym shig awlaa daa 2 sum 8000 hun ?
2019-11-22
Cucucu... exleed xdn xuntei xden sumtai medeelle uruu unshad medchih
2019-11-22
bitgii xuts .ter aimgiig 8000xvntei 2sumtai aimag gej chamd ymar shulmas ni shiwneedxeew. duugui naad nuuree oligtoixon ugaa medvv
2019-11-22
Зочин:
Хийсэн юмтай, хийж бүтээж байгаа хүнийг дандаа ингэж гоочилдог юм. Тэгэх тусам нь тэнгэрт буй од шиг гялалзаж ихийг хийж бүтээгээрэй.
2019-11-22
ЗочинZIKA:
ЧАМД ЮУ БАЙДГЫН, FUCK YOU
2018-05-16
хурлээ:
Туруучийн засаг дарга энэ хунийг засгийн ажилд сургасан Баянмонх бас хужаа нараар уурын зуух хиилгэж монго идээд шоронд заларсан яг л замаар нь явж байна даа
2018-04-14
Зочин:
Том, жижиг гэлтгүй бүх хувалзнуудыг устга.Тэгвэл монгол монгол шиг улс болно.
2018-03-19
Зочин:
Өмнөх хэдэн жил ямар халаалттай байранд амьдарч байсан одоо ямар орчинд ажиллаж амьдарч байгааг ард түмэн үнэлэж цэгнэх байх. Улс төр хөөсөн хүн муулах дуртай хүмүүсийн үг цахим орчинд их болжээ. Ард иргэд үнэлэн цэгнэх байхдаа.
2018-03-19
60 тэрбумын нэг биз
2018-03-19
Зочин:
жижиг газраас юу идэхийн дэндүү хардлага бнаа Том Эрдэнэт Оюу толгой Таван толгойгийн өр шир луйварыг жинхэнэ ярих хэрэгтэй
2018-03-19
Энэ нөхрийг бариад шалгадаг газар нь хийх хэрэгтэй уг нь бол тендер гэж нэг юм байдаг даа тэр яасан бэ?
2018-03-09
зочин:
Б.Энэрэл сэтгүүлч хүн андуурч бичсэн байх аа. Байгууллагын дотоод асуудалд орж болохгүй шүү дээ.
2018-03-09
Батсуурийг сайн танина. Буруу зүйл хийх хүн биш монголчууд яахаараа учрыг нь олоогүй байж бие биенээ муулдаг байнаа? Тэгсэн мөртлөө адгийн новш болсон баяр, миеэ, жунай, хурц, баярцогт, сайханбилэг, сү батболд, энхбаяр, сугар болон бусад гэмт этгээдүүдийг тэвчээд байдаг юм болоо?
2018-03-09
Hezee 8000 huntei 2 sumtai aimag bailaadaa shal zavharsan yumaa mungu ideh ydarsan arga, tatan buulgaval taarna zuunharaa 20 d myangan huntei bas aimag bolgooch tgd
2018-03-08
Zochin:
Onigoo ymaa chi nre medxgui ymaa meddg ym shig awlaa daa 2 sum 8000 hun ?
Cucucu... exleed xdn xuntei xden sumtai medeelle uruu unshad medchih
bitgii xuts .ter aimgiig 8000xvntei 2sumtai aimag gej chamd ymar shulmas ni shiwneedxeew. duugui naad nuuree oligtoixon ugaa medvv
Зочин:
Энэ угаасаа аймар идэж уудаг нөхөр гэж дуулдаад байдаг ийм хогийн юмыг сонгосон орон нутгийн ард иргэдийн алдаа хайран мөнгө одоо 2 жил бас сайн идэх байлгүй орон нутагт хийсэн юмгүй байж новш
2018-03-08
Morin tolgoi:
Teneg ats shuu morinoos uur medekh yum baina um
2018-03-08
Од:
Зориуд буух эзэн буцах хаяггүй хужаа нараар гүйцэтгүүлж хахууль цохидог болоод мөн ч удаж байна даа.
2018-03-07
хурлээ:
Туруучийн засаг дарга энэ хунийг засгийн ажилд сургасан Баянмонх бас хужаа нараар уурын зуух хиилгэж монго идээд шоронд заларсан яг л замаар нь явж байна даа
mgl:
zuuh shinechleegui bol ch hetsuudeh baisan shuu
2018-03-07
10-хан мянган хүнтэй суурин болгоныг аймаг болгоод байвал иймэрхүү луйварууд гарна.Хужаагийн эрлийз ЕСайд асан эрдэнэбат буухаасаа өмнө МУ-н хуулийг зөрчин байж хужаа компаний гэрээг юунд яаран батлав.Хууль хяналтынхан шалгах хэрэгтэй.
2018-03-07
Manai aimgiin zuuhyg bainga l "zasaj" bdag yum.Saaliin une n bolchihson. Nemj barimt medee yavuulbal shagnaltai yum uu?
2018-03-07
ЗочинZIKA:
ЧАМД ЮУ БАЙДГЫН, FUCK YOU