Сирид 48 цагийн дотор 100 хүн амиа алджээ
2018-03-09

Сирийн нийслэл Дамаск хотын дагуул Гута хот дахь нөхцөл байдал улам хүндэрсээр байна.

 

 

Босогчдын хяналтад байдаг тус бүс нутагт өнгөрсөн сарын 15-наас эхлэн Сирийн Засгийн газрын цэргүүд агаараас цохилт өгч буй юм. Гута мужид 48 цагийн дотор 100 орчим хүн амиа алдсан талаар НҮБ-ын нарийн бичгийн дарга Антонио Гутерресийн хэвлэлийн төлөөлөгч Стефани Дугаррик мэдэгдлээ.

 

Энэ сарын 7,8-ны дотор 100 орчим хүн амиа алдсан бөгөөд амиа алдагсдын ихэнх нь хүүхдүүд гэнэ.

 

Амиа алдагсдын тоо нэмэгдэж, иргэд хүндхэн нөхцөлд амьдарч буй учир ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тус хотноо хүмүүнлэгийн тусламж илгээх коридор бий болгохыг сөргөлдөгч талуудаас хүсч, хэсэг хугацаанд гал зогсоохыг уриалжээ.

 

НҮБ0 Сирийн Улаан хавирган сар хүмүүнлэгийн байгууллагууд Гутагийн иргэдэд тусламж хүргэх замдаа дайралтад өртсөн гэнэ. “Хүмүүнлэгийн тусламж дахин үзүүлэх боломжгүй” хэмээн НҮБ мэдээлэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин