Ө.Бат-Орших, Э.Даш нарын бөх сэргээш хэрэглэжээ
2018-03-09

 

 

Биеийн тамир спортын газар, Допингийн эсрэг үндэсний төвөөс хамтран хэрэгжүүлж буй “Допингийн эсрэг үндэсний хяналт” төслийн хүрээнд  31 бөхийг сэргээшийн шинжилгээнд хамруулсан тухай өмнө нь мэдээлсэн.

 

Шинжилгээнд хамрагдсан 31 бөхөөс дөрөв нь сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон, өөрсдөө үүнийг хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгдлийг “Допингийн эсрэг үндэсний төв”-өөс өнөөдөр /2018.03.09/ танилцуулжээ.

 

Сэргээш хэрэглэсэн бөхчүүд:

 

  • Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат аймгийн хурц арслан Б.Номиндалай

 

  • Архангай аймгийн Тариат сумын харьяат сумын заан С.Майнбаяр

 

  • Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Э.Даш

 

  •  Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын гарьд Ө.Бат-Орших нарын бөхөөс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой  бодисын жагсаалтад орсон бодис илэрсэн байна. Харин нэг бөх “B” сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ явуулаад байгаа аж.

 

Бөхчүүдээс 2017 оны арванхоёрдугаар сарын 31-нд допингийн шинжилгээ авч БНСУ-ын Шинжлэх ухаан техникийн институтын /Kist/ Допингийн хяналтын лабораторид шилжүүлсэн байна.

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Бат-Оршихын цолыг хураа.
2018-03-09
Бичээч:
Сүхбатаас допинг илрэхэд тухайн үед айгаад арга хэмжээ авч чадаагүй улмаас дараа дараачийн ажил чинь жонхуу болсныг мэдэх үү? Эсвэл одоо бүгд шударгаар арга хэмжээ авдаг хүмүүс болчихов уу?
2018-03-09
баторших гарьд даанч их бяр ороод байсан тийм юм болж
2018-03-09
БАТ-ОРШИХИЙН ГАРЬД ЦОЛЫГ ХУРААГААД ТҮВШИНБАЯРТ ГАРЬД ЦОЛ ОЛГОХ ЮМ БАЙНА.
2018-03-09