Ноцтой осол гарч, гурван хүний амь эрсэдлээ
2018-03-09

 

Өнөөдөр буюу 2018.03.09-ний өглөө 08 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр Хонхорын замд ноцтой осол гарч, хүний амь эрсэджээ. Тус замд Subaru impreza маркийн автомашин нь H.Aero city маркийн том оврын автобустай мөргөлдөж, суудлын автомашинд зорчиж явсан 20 орчим настай жолооч, зорчигч нарын нийт 3 хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан байна.

 

 

Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэлгүй зөв сонгон зорчих, мөн гүйцэж түрүүлэх үйлдлийг дараах тохиолдлуудад бүү хийгээрэй. 


Үүнд:


1. зохицуулдаг уулзвар дээр эсрэг урсгалыг сөрөхөөр бол
2. зохицуулдаггүй уулзвар буюу гарц дээр 
3. явган хүний гарц дээр
4. төмөр замын гарам дээр буюу түүнд хүртэл 100 метрээс ойр зайд;
5. гүйцэж түрүүлж байгаа буюу тойрон гарч байгаа, мөн зүүн гар тийш эргэх дохио өгсөн тээврийн хэрэгслийг 
6. эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт
7. хөдөлгөөнд саад бэрхшээлтэй замд цувааг
8. тээврийн хэрэгсэл ойртон ирж байгаа тохиолдлуудад гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийг хориглоно.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Налайхын автобусны жолооч нар дүрмээ огт баримтлахгүй, дан эсрэг урсгал руу дайрах, хоорондоо уралдах, замын турш дуу хөгжим болж, эсвэл утсаар ярьж явдгаас үүдэлтэй байж мэднэ. УБ-Налайхын төмөр замыг сэргээж, аюулгүй айдасгүй, найдвартай, цагаар зорчдго боломж бгаа болов уу. Дүүргийн удирдлагууд бусад албаны хүмүүс анхаараач ээ
2018-03-11
ZOCNIN:
ee dee yasan haramsaltai yum be .. mongolcnuud maani um maani badmi hum ..
2018-03-10
налайхын:
нөлөйхын автобуснууд сөрөг урсгалд орж их дайрдаг их дээрэнгүй явдагын гай гарлаа.
2018-03-09