Халдлагаар 24 цэрэг амиа алджээ
2018-03-11

Афганистаны Фара мужийн баруун хэсэгт террористууд халдлага үйлдсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг халдлагын улмаас Афганистаны Аюулгүй байдлын агентлагийн 24 албан хаагч амиа алдсан гэнэ.

 

Энэхүү халдлагыг алан хядах “Талибан” бүлэглэл үйлдсэн болохоо өөрийн твиттер хуудсаараа дамжуулан эрх баригчиддаа мэдэгдсэн байна.

 

Фара мужид Афганистаны цэргүүд байрлаж, цэргийн ажиллагаандаа бэлддэг улсын тусгай хамгаалалттай бүс нутаг аж.

 

Халдлагын дараахан цэргүүд халдлага үйлдэхийг санаархсан бүлэг этгээдийг амжилттай баривчилсан гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин