Нохойн хөтөч, эрэлч нохой бэлтгэх сургалт эхэллээ
2018-03-12

Сүүлийн жилүүдэд байгаль, цаг агаарын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн аюулт үзэгдэл, ослын тоо, давтамж өссөөр байна. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас эрэн хайх, аврах үйл ажиллагаанд нохойг ашиглах, сургаж дадлагажуулах, нохойн сургагч, хөтлөгчийг бэлтгэх  ажлыг эхлүүлж улмаар Засгийн  газрын 2016 оны 282 дугаар тогтоолын дагуу ОБЕГ-ын харьяа Эрэлч нохойн албыг өнгөрсөн оны 09 дүгээр сард байгуулсан билээ.

 

 

Тус албаны нохойг эрэн хайх, аврах чиглэлээр сургах, алба хаагчдыг бэлтгэх “АНС-18” сургалт өнөөдөр Эрэлч нохойн албаны сургалтын төвд эхэллээ.

 

 

Сургалтад Аврах тусгай анги, НОБГ-ын Аврах анги-105, бүсийн төвүүд, Булган, Сэлэнгэ, Хэнтий аймгаас нийт 10 алба хаагч хамрагдаж, 10 албаны нохойг батлагдсан хөтөлбөрийн дагуу эрэн хайх, аврах чиглэлээр сургах, алба хаагчид нохой хөтлөгчөөр суралцаж бэлтгэгдэх юм.

 

 

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар оролцож, амжилт хүслээ.

 

 

Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/56 дугаар тушаалын дагуу зохион байгуулагдаж буй “АНС-18” сургалт өнөөдрөөс эхлэн зургаан сарын турш үргэлжлэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин