Балбад онгоц осолдож, 49 хүн амиа алджээ
2018-03-13

Балбын Катманду хотын нисэх буудалд Бангладешийн агаарын тээврийн US-Bangla компанийн зорчигч тээврийн “BS211” онгоц осолдсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

“Онгоц буух үедээ осолдсон” хэмээн гэрчүүд өгүүлэв.  Уг онгоцонд 71 зорчигч зорчиж явжээ. Ослын улмаас 49 хүн амиа алдсан талаар албаныхан уламжлав.

 

Ослоор амьд үлдсэн хүмүүсийг яаралтай орон нутгийн эмнэлэгт хүргэж, сэргээн засах эмчилгээ хийж буй гэнэ.

 

Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд ослын үеэр их хэмжээний гал гарсан учир нисэхийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоогоод байна.

 

Балбын Ерөнхий сайд К.Карар Оли амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлж, шууд мөрдлөгийн ажлыг эхлүүлэхийг албаныханд үүрэгдсэн гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин