Трамп, Путинтэй хуйвалдаж Ерөнхийлөгч болсон гэх нотолгоо олдоогүй
2018-03-13

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд Оросын хакерууд хөндлөнгөөс оролцсон хэмээн тус улсын Тагнуулын Ерөнхий газраас мэдэгдэж, мөрдлөгө явуулсаар байгаа юм.

 

 

“Өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын эрх баригчидтай нууц гэрээ байгуулж, улмаар хууль бусаар Цагаан ордны тэргүүн болсон хэмээн” олон нийт хардаж буй билээ.

 

Тэгвэл эрх баригч Бүгд Найрамдах намаас томилогдсон тусгай мөрдөх баг “Ерөнхийлөгч Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй холбогдож, улмаар сонгуулийн дүнд нөлөөлөхийг хүссэн гэх ямар ч нотолгоо олдоогүй. Ямар ч нотлох баримт олдоогүй” хэмээн мэдэгдэв.

 

Барак Обамагийн үед ажиллаж байсан Тагнуулын газрын дарга “ОХУ-ын Тагнуулын агентлаг сонгуулийн дүнд нөлөөлсөн гэх нотолгоо бий” гэсэн юм.

 

Зөвлөх Роберт Мюллер, Сенатын Тагнуулын хороо Орос сонгуулийн дүнг санаатайгаар өөрчилсөн эсэхийг мөрдөж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин