Орон нутгийг зорих иргэдийн анхааралд

Цаг уурын байгууллагаас өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулсан. Яг одоо баруун чиглэлд Увс аймгийн нутаг А-1702, А-16, A-18 чиглэлийн автозам дагуу цас орж, цасны зузаан 20-35 см болоод байна.
Хойд чиглэлд Дархан - Сүхбаатар - Алтанбулаг чиглэлийн автозамд явган шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал, мөн замын гадаргууд нимгэн мөсөн бүрхүүл тогтож, халтиргаа гулгаатай үүссэн байна. Тиймээс орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож буй эрхэм жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд эрсдэл учруулахгүйн тул анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ