Овечкиний түүхэн амжилт-600 ГООЛ
2018-03-13

ОХУ-ын хоккейчин Александр Овечкин NHL буюу Хойд Америкийн Үндэсний хоккейн холбооны лигт 600 дахь гоолоо оруулсан тамирчин боллоо.

 

 

Өнөөдөр болсон Вашингтон Капиталс багийн эсрэг тоглолтод Овечкин 990 дэх тоглолтдоо оролцохоор талбайд гарсан. Улмаар эсрэг багийн хаалганд 2 гоол оруулснаар 600 гоолын босгыг хамгийн хурдан давсан 4 дэх тоглогч болж түүхэнд бичигдэхээр боллоо. Түүнээс өмнө ийм хурдан хугацаанд уг амжилтыг гаргасан тоглогчид нь домогт Уэйн Грецки, Марио Лемё, Брэтт Халл нар юм.

 

Овечкин замналынхаа 600 дахь гоолыг эхний үеийн 4:35 дахь минутад оруулсан юм. Улмаар хоёр дахь гоолоо оруулсны дараа ордонд цугларсан Овечкиний хөгжөөн дэмжигчид Ови, Ови хэмээн уухайлж байлаа.

 

Овечкиний хувьд өнгөрсөн улиралд 33 гоол оруулж байсан бөгөөд энэ нь ажил хаялтгүй жилд оруулсан хамгийн гэсэн үзүүлэлтээс сүүлээсээ хоёр дугаар байранд орох үзүүлэлт юм. Гэхдээ 1974-1975 оны улирлаас хойш 32 болон түүнээс дээш настай нэг ч тамирчин лигийг нийт гоолын тоогоор тэргүүлж байсан удаагүй. Хамгийн гол нь дэлхийн хамгийн хүчирхэг лигт 600 гоол оруулсан гэдэгт нь тамирчид ач холбогдол өгч байна.

 

“Тэр бол бидний эрин үед тоглож байгаа хамгийн шилдэг довтлогч. Түүнд шайб дамжуулах бүрт гоол оруулах магадлал нь маш өндөр байдаг” хэмээн 600 дахь гоолын дамжуулалтыг өгсөн Том Вилсон сэтгүүлчдэд ярьжээ.

 

Харин лигийн хамгийн шилдэг довтлогчдын нэг болох Патрик Лэйн “600 гоол оруулна гэдэг бол гайхалтай зүйл. 1000 тоглолтод ч оролцоогүй байж 600 гоол оруулсан гэдэг нь үнэхээр итгэмээргүй” хэмээв.

 

Мөн Капиталс багт хамт хүчин зүтгэж байсан хамтрагчид нь Овечкиний талаар “Би лав түүнтэй хамт тоглож байхдаа аль болох түүнд л дамжуулалт гаргаж өгөхийг эрмэлздэг байсан. Тэр ямар ч тоглолтыг өнөөдрийнх шиг эргүүлэх чадвартай тоглогч. Ови бол эсрэг багт нь байгаа цагт айдас төрмөөр авьяаслаг нэгэн” гэсэн бол өөр нэгэн тоглогч “Түүний цохилт гүйцэтгэж байгаа нь, гоол оруулах мэдрэмж нь үнэхээр төсөөллөөс давсан гэж хэлж болохоор гайхалтай төрмөл авьяас. Би өөрийн хүүхдүүддээ, ач зээ нартаа Овечкинтой хамт тоглож байлаа гэж ярих болно. Овечкин хоккейн спортын домог болно гэдэгт би хэзээ ч эргэлзэж байгаагүй” гэжээ.

 

Б.Энх-Амгалан

 

 

Shuud.mn
Сонин хачин