Трамптай уулзахыг Ким Чен Ун албан ёсоор зөвшөөрөөгүй байна
2018-03-13

Хойд Солонгос улсад айлчилж, тус улсын удирдагч Ким Чен Унтай уулзсан Өмнөд Солонгосын төлөөлөгчид түүний захиаг өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт хүлээлгэн өгсөн билээ.

 

 

Уг захианд Ким Чен Ун ойрын хугацаанд Цагаан ордны тэргүүнтэй уулзахыг хүсч буй тухайгаа өгүүлжээ.

 

Энэхүү хүсэлтийг Трамп хүлээн авсан юм. “Удирдагч нарыг ирэх тавдугаар сард уулзана” хэмээн Сөүлийн талаас мэдээлсэн.

 

Гэхдээ дээрх мэдээллийг хоёр тал батлаагүй байна.

 

“Хойд Солонгосын тал АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа” хэмээн Цагаан ордон мэдээлэв.

 

Ирэх дөрөвдүгээр сарын эцсээр хоёр Солонгос дээд хэмжээний уулзалт зохион байгуулах билээ. энэхүү уулзалтын талаар АНУ, Хойд Солонгосын эрх баригчид хэзээ, хаана уулзахыг нарийн шийдэх гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Өмнөд солонгос гэж америкийн бууны ноход. Арчаагүй үйл хөдлөл бүрээ тэднээр заалгана новш
2019-06-11