Трамп, Төрийн нарийн бичгийн даргаа ажлаас нь халжээ
2018-03-14

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр твиттер хуудсаараа дамжуулан ноцтой мэдэгдэл хийсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Тэрбээр өөрийнхөө гол шадар туслахын нэг Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоныг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болсон тухайгаа жиргэжээ.  Цагаан ордны тэргүүн ямар шалтгаанаар ноён Тиллерсоныг албан тушаалаас нь огцруулахаар болсон тухай талбайрлахаас эрс татгалзав.

 

Харин олон нийт болон хэвлэлийнхэн Тиллерсоны саяхан хийсэн ОХУ-тай холбоотой мэдэгдэлтэй холбоотой хэмээн үзэж байна.

 

ОХУ-аас болж Трамп болон Тиллерсон нар байнга зөрчилддөг талаар гэрчүүд өмнө нь нэг бус удаа онцолж байв.

 

Тиллерсон Африкийн орнуудад хийсэн ажлын айлчлалаа өндөрлүүлээд дөнгөж  Америкт хөл тавиад байжээ. Тэрбээр Ерөнхийлөгчийнхөө шийдвэрийг твиттерээр мэдэж, улмаар Цагаан ордонд хэвлэлийн хурал зохион байгуулсан юм.

 

“Би Ерөнхийлөгчийн шийдвэрийг хүндэтгэж байна. Гэхдээ ОХУ-аас ирэх заналхийлэл улам  нэмэгдэх эрсдэлтэй” хэмээн Тиллерсон хэлжээ.

 

Трамп гол туслахаа ажлаас нь чөлөөлөхөөс гадна  Америкийн гадаад бодлогын тэргүүнээр Тагнуулын Төв Газрын дарга Майк Помпеог томилж буйгаа олон нийтэд уламжиллаа.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
tramp gej mavitargui ovgon.tuunii hajuud tillerson ni hamaagui nuruutai haragddag yum daa ug ni.
2018-03-14
зочин:
ажлаас нь чөлөөлөх аль эсвэл халлаа гэх огцрохоос арай илүү оновчтой сонсогдож байна. Сэтгүүлчидээ гэж нэрээ баастсан нөхөд их байндоо.
2018-03-14
ZUV
2018-03-14