Япон улсад суралцах 96 багш, оюутан батламжаа гардлаа
2018-03-14

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй 1000 инженер бэлтгэх “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсад суралцах багш, судлаач, оюутнуудад батламж гардуулах арга хэмжээ өнөөдөр /2018.03.14/ боллоо.

 

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, багшлах хүний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчныг шинэчлэх, чанарыг сайжруулах үүднээс Япон Улсад 1000-н инженер сургаж бэлтгэх зорилго бүхий “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна. 

 

Энэ онд Япон улсад суралцахаар болсон Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 56, магистр докторын хөтөлбөрийн 10 багш судлаач, Коосэн хөтөлбөрийн 30-н оюутан, нийт 96-н оюутан, багш, судлаач нар батламжаа БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас өнөөдөр гардан авлаа.


МУИС, болон ШУТИС-ийн тэргүүлэх чиглэлийн хамтарсан судалгаанд оролцдог тухайн их сургуулийн багш, судлаач нийт 10 хүн энэ удаад магистр, докторын сургалтын хөтөлбөрийн шалгуурыг хангаж Япон улсад суралцах болзол хангажээ. Тэд Японы талын их, дээд сургууль, БСШУСЯ, болон ЖАЙКА байгууллагын зүгээс тавигдсан шаардлага, япон-англи хэлний мэдлэг зэрэг шалгуурт тэнцсэн аж.

 

Энэхүү төслийн хүрээнд 2014-2018 оны хугацаанд Магистр, докторын хөтөлбөрт 68, Бакалаврын хамтарсан хөтөлбөрт 56, Коосэн сургалтын хөтөлбөрт 84 оюутан, зэргийн бус хөтөлбөрт 163 багш, судлаач нийт 371 хүн Төслийн хүрээнд Япон улсад сургалтад хамрагдаж байна.

 

 

 

 

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин