Д.Сумъяабазар: “Оюутолгой” цахилгаан станц барих үүрэгтэй
2018-03-15

 

Засгийн газраас Оюутолгой компанийг гэрээний үүргээ биелүүлж, эрчим хүчний цахилгаан станц барих шаардлагыг тавиад буй. Энэ талаар Уул уурхайн сайд Д.Сумъяабазар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Тавантолгойн бүлэг орд дээр суурилсан цахилгаан станцын асуудал яригдаж байгаа. Оюутолгой компани гэрээнийхээ дагуу 2013 оноос 2017 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд  450мвт-ын хүчин чадалтай цахилгаан станц хүлээлгэж өгөх ёстой байсан. Харамсалтай нь өөрсдийн шугамыг ашиглуулахгүй гэдгээс үүдэн цахилгаан станц бүтээгүй. Монгол Улс, БНХАУ-руу жилдээ 150 сая ам.долларын валютын урсгал явж байгаа. 10 жилийн хугацаанд ямар хэмжээний валютыг алдаж байна вэ.

 

Тавантолгойн бүлэг орд дээр суурилсан цахилгаан станцыг барих ажлыг хийлгэх ёстой. Оюутолгой компани  дээр төсөв нь суусан, мөнгө нь байгаа. Оюутолгой компани барих үүрэгтэй” гэсэн хариултыг өглөө.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин