Цэргийн баярын барилдаан болон “Их Эе” хурал болно
2018-03-15

Зэвсэгт хүчний 97 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан 3 сарын 17-нд болох тов гарчээ. Уг барилдааны бүртгэлийг өнөөдөр маргааш 2 цахимаар бүртгэж байгаа бөгөөд бүртгэл 10-17 цагийн хооронд явагдаж байна. Харин өнөөдрөөс уг барилдааны тасалбарыг онлайнаар зарж эхэлжээ. Тасалбарын үнэ 10000 төгрөгийн үнэтэйгээр энэхүү холбоосоор борлуулагдаж байна.

 

 

Үүнээс гадна МҮБХ-оос бас нэгэн мэдээллийн чанартай бас нэгэн зарлал гаргажээ. Холбооны зүгээс 3 сарын 24-нд буюу дараа долоо хоногийн бямба гаригт холбооны 8-р “Их Эе”-ийг зарлажээ. Уг хуралдаанд 10 аварга, 14 арслан, 10 гарьд, 27 заан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох болсон талаар МҮБХ мэдээлэв. Мөн улсын харцага, начин болон аймаг цэргийн цолтой бөхчүүдээс төлөөлөл болгож журмын дагуу оролцуулна.

 

Энэ хурлын үеэр саяхан гарсан сэргээшийн бэлдмэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, олон нийтэд холбооны шийдвэрийг ил тод болгож, цаашид журамлах жишиг тогтоовол үр дүнтэй болох буй за.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин