Трамп-Ким нар Финландад уулзах өндөр магадлалтай байна

Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар ирэх тавдугаар сард уулзахаар харилцан тохиролцоод буй билээ. “Түүхэн уулзалт” хэмээн тодотголтой уг уулзалт хаана зохион байгуулагдах нь өнөөг хүртэл нууц хэвээр байна.
Тэгвэл Ким Чен Ун, Трамп нар Финланд улсад уулзаж магадгүй талаар Өмнөд Солонгосын эх сурвалж “Ройтерс” агентлагт мэдээлэв. Уг мэдээллийг Финландын албаны эх сурвалжууд мөн баталжээ.
Тун удахгүй АНУ болон Хойд Солонгосын төлөөлөгчид Финландад уулзахаар болсон байна.
Уг уулзалтыг “1.5 яриа хэлэлцээ” хэмээн нэрийджээ. “1.5 яриа хэлэлцээ” гэдэг нь төрийн албан хаагч болон хөндлөнгийн шинжээчид уулзалтад хамт орохыг хэлдэг аж.
АНУ-Хойд Солонгосоос ямар хүмүүс уг уулзалтад ирэх нь тодорхойгүй байна. “Удирдагч нарын уулзалтаас өмнө хоёр улсын төлөөлөгчид уулзаж буй учир уг Финланд улсад Трамп-Ким нар уулзах өндөр магадлалтай байгаа” талаар “CNN” агентлаг онцлов.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ