Путин: Би 2030 оны сонгуульд ӨРСӨЛДӨХГҮЙ
2018-03-19

ОХУ-д өчигдөр Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдаж, өнөөгийн төрийн тэргүүн В.Путин нийт сонгогчдын 76.5 хувийн санал авснаар улиран сонгогдох нь тодорхой болоод байна.

 

 

Өдгөө 65 настай Путин ирэх 2024 он хүртэл ОХУ-ыг удирдан чиглүүлэхээр боллоо.

 

Үнэмлэхүй ялалт байгуулаад буй Путин хэвлэлийнхний асуусан зарим асуултад хариулт өгсөн талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв. Тэрбээр уг хэвлэлийн хурлын эхэнд “Ирэх 2030 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар дахин нэр дэвшихгүй. Би 2024 он хүртэл ажиллах болно” гэж хэлжээ.

 

Путин 2024 онд бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаад нэг сонгууль өнжөөд улмаар 2030 оны сонгуульд нэр дэвших боломжтой.

 

Гэхдээ Путин уг боломжийг ашиглах хүсэлгүй буйгаа мэдэгдсэн учир түүнийг Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, улмаар хоёр дараалж сонгогдох хязгаарыг цуцлах магадлалтай байгаа талаар хэвлэлийнхэн мэдээлэв.

 

Энэ талаар Путин “Үндсэн хуулийг өөрчлөх санаа алга” гэсэн бол “2030 оны сонгуульд яагаад нэр дэвшихгүй гэж” гэх сэтгүүлчийн асуултад Путин  “Энэ асуулт миний инээдийг хүргэлээ. Нэг тоолоод үздээ. Би 100 нас хүртлээ энэ суудалд сууна гэсэн үг үү” хэмээн инээмсэглэн хариулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
bayar hurgesen
2018-03-20
irgen:
Battulga gej maanag um chin odoo boltol bayar hyrgeegui ichmeer umaa, tv-eer yamar ornuud bayr hyrgej baigaag gargaad baidag,,,,ene chin hyleen zovshoorohgui baigaa gesen yg sh dee shivshigiin um chin
2018-03-19
bayar hurgesen
irgen:
Battulga gej maanag um chin odoo boltol bayar hyrgeegui ichmeer umaa, tv-eer yamar ornuud bayr hyrgej baigaag gargaad baidag,,,,ene chin hyleen zovshoorohgui baigaa gesen yg sh dee shivshigiin um chin
2018-03-19
Eronhiilogchoor songogdsond ura
2018-03-19
Uraa
2018-03-19
ЗОчин:
Манайх гэрээгээр авч ажилуулахаар юм даа.
2018-03-19
79 ч залуу шүү дээ
2018-03-19