"Дүнжингарав" уралдааны үеэр 9 хүүхэд мориноос унажээ
2018-03-19

Хурдан морины хаврын бүсийн “Дүнжингарав” уралдаан өчигдөр /20178.03.18/ Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг болсон.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Уралдаанд 10-13 насны хүүхдүүд азарга, их нас, соёолон, эрлийз гэсэн дөрвөн насны морьд унаж уралдсан байна. Уралдааны үеэр 9 хүүхэд морьноос унаж гэмтсэн бөгөөд гурван хүүхэд эмнэлэгт хүргэгджээ.

 

Тус уралдааныг харанхуй шөнө болсон гэх мэдээлэл цахим хуудсаар тархаад байна. Тэгвэл “Дүнжингарав” хаврын бүсийн уралдаан өчигдөр 07.00-21.00 цагийн хооронд зохион байгуулагджээ.

 

ММСУХ-ноос хүсэлт гаргасны дагуу  хаврын бүсийн уралдааны үеэр цагдаагийн 110 алба хаагч 23 автомашин, мотоцикльтой үүрэг гүйцэтгэж ажилласан аж.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Мгл:
Баячуудын зугааг цагдаа нар хамгаалж зохицуулж байх гэж дээ арай л юмаа хүүхдүүдйг алж байхад эсэргүүцээд зогсох ганц ч цагдаа алга
2018-03-19
эрлийз морийг өмгөөлөх нь:
шөнөөр уралдуудахгүй бол эрлииз морьд танигдчихаад байна.азрагыг өдрөөр уралдуулсанаас болж эхний 15-д ирсэн эрлийз азрагнууд олонд танигдаад хасагдахдаа тулаад бн. шөнө уралдуулах нь зөв.
2018-03-19
KHARANKHUYD BAYLGUY YADAG YUM BEE? NAAD ZURAG BICHLEGEE KHARAACH, IIM KHARANKHUY TA NART UDUR UU? ODOO 20 TSAG GEED L KHARANKHUI BOLJI BAYGAA ,iim ued zugaa khiiji khuukhed zowooji baygaa lalaruudad kharyutslaga tootsokh amitan bayna uu?
2018-03-19
Хууль гууль болж Дүнжингарав Шөнөжингарав болжээ.
2018-03-19
Ubul khabriin morin uraldaaniig khorigloson yum bishvv.!!!Yakhaaraa tur zasagiin shiidber ingej bainga zurchij baidag yum.!!!
2018-03-19