“Оскар”-ын эзэн Эдди Редмэйн хүүтэй боллоо
2018-03-19

Нэрт физикч Стивен Хокингийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Амьдралын теором” кинонд бүтээсэн дүрээрээ 2015 онд “Оскар”-ын “Шилдэг эрэгтэй дүр” номнацийн эзэн болсон жүжигчин Эдди Редмэйн хүүтэй болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Эддигийн эхнэр Ханна энэ сарын 10-нд амаржиж, хүүтэй болсон байна. Уг баярт мэдээг жүжигчин эр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан фэнүүддээ дуулгасан аж.

 

Тэрбээр хүүдээ Лук Ричард гэх нэрийг хайрлажээ. Хос 21 сартай Ирис гэх охинтой билээ.

 

Эдди, Ханна нар 2007 оноос болзож, 2014 оны арванхоёрдугаар сард Лондон хотноо хуримаа хийсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин