В.Путин баярын цахилгаанд “дарагджээ”
2018-03-19

ОХУ-д өчигдөр Ерөнхийлөгчийн сонгууль амжилттай зохион байгуулагдлаа. Сонгуулийн саналын хуудсын 99 хувийг тоолоод буй бөгөөд өнөөгийн төрийн тэргүүн В.Путин үнэмлэхүй ялалт байгууллаа.

 

 

Тэрбээр нийт сонгогчдын 76.66 хувийн санал авсан байна. В.Путин ийнхүү ирэх 2024 он хүртэл Кремлийн тэргүүнээр ажиллахаар боллоо.

 

Сонгуулийн урьдчилсан дүнг албаныхан танилцуулсаны дараа В.Путин руу олон орны Ерөнхийлөгч нар баярын цахилгаан илгээжээ.  

 

Азербайжан улсын Ерөнхийлөгч Ильхам Алиев, Венеусэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро, Казакстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Абишевич Назарбаев, БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин, Кубын удирдагч Рауль Кастро, Сербийн ерөнхийлөгч Александр Вучич нар мэндчилгээ дэвшүүлсэн талаар  “TASS” агентлаг уламжлав.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
3000 гаруй км нутгаар хиллэдэг хөршийн хувьд манай Ерөнхийлөгч хамгийн түрүүнд мэндчилгээ хүргүүлмээр юм. Баттулга гадаад бодлого дээр их олон алдаж байна.Олон улсын харилцаанд аливаа зүйл жижигддэггүй ш дээ. Эсхүл З.Энхболд шигээ жижгээр бодоод байгаа юм болов уу.
2018-03-20
Dansa kommunistuud mendchilgee ilgeesen bna. Putin bol aluurchin, avilagach daranguilagch.
2018-03-19
яөраад яахав, хэтэрхий пялдага болчихно. ккк
2018-03-19
irgen:
manaih baihgui shivshig
2018-03-19
яөраад яахав, хэтэрхий пялдага болчихно. ккк