Жолоочгүй машин хүний аминд хүрчээ
2018-03-20

Хойд Америкт жолоочгүй автомашин хүний аминд хүрсэн хэрэг гарсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

“Uber” компанийн туршиж байсан жолоочгүй автомашин Аризона мужийн Темп хотноо осол гаргажээ. “Ослын улмаас 48 настай эмэгтэй харамсалтайгаар амиа алдсан” хэмээн тус хотын Цагдаагийн газраас уламжлав.

 

Хохирогчийг яаралтай эмнэлэгт хүргэж, шаардлагатайэмчилгээ хийсэн боловч амьсгал хураасан гэнэ.

 

Энэхүү осол нь анх удаагаа жолоочгүй машин хүний аминд хүрсэн тохиолдол юм.

 

Дээрх ослын дараахан тус компани Темп хот дахь туршилтаа зогсоосон бөгөөд Сан Франциско, Торонто хотноо явуулж буй туршилтаа мөн зогсоох шийдвэр гаргажээ.

 

Ослын шалтгааныг тодруулахаар тус компаниас томилогдсон ажлын хэсэг цагдаагийнхантай хамтран ажиллаж эхэлсэн хэмээн “Uber” компани твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин