Солонгосчууд Монгол залуугийн тухай кино бүтээжээ
2018-03-20

 

БНСУ-ын J&B продакшны бүтээл “Black rain” буюу “Хар бороо” гэх уран сайхны кино Монгол улсад энэ сарын 21-нд нээлтээ хийх гэж байна. Уг киноны гол дүрд монгол залуу тоглосон бөгөөд кинонд БНСУ-ын бизнесийн салбарт амжилттай өрсөлдөж буй монгол залуугийн амьдралыг харуулсан аж.

 

Киноны гол дүрд загвар өмсөгч, дижитал маркетер Б.Билгүйтэй тоглосон байна. Киноны уран бүтээлчид монгол залууг гол дүрдээ тоглуулахаар судалгаа хийж, түүнд санал тавьжээ. Б.Билгүйтэй нь анх удаа кинонд тоглосон бөгөөд “Энэ кино бүхэлдээ намайг сорьсон төсөл байлаа. Цаашид энэхүү кино компанитай хамтарч ажиллах талаар ярилцаж байгаа” хэмээжээ.

 

Тэрбээр "Сант" дунд сургуулийг, 2013 онд Бангкокийн их сургуулийг програм хангамжийн мэргэжлээр тус тус төгсчээ. Өдгөө Тайландад төвтэй АНУ-ын Medical Departures компанид дижитал маркетераар ажиллахаас гадна загвар өмсөгчийн карьераа үргэлжлүүлж буй аж.

 

Уг киноны цуврал алуурчин, группын захирал зэрэг дүрд БНСУ-ын жүжигчдээс гадна зодооны урлагийн багш, каскадеруудын дасгалжуулагч, таеквондо болон боксоор хичээллэдэг, спортын зэрэгтэй тамирчид дүр бүтээсэн байна.

 

“Хар бороо” уран сайхны кино энэ сарын 21-нд буюу маргааш  Улаанбаатарт  нээлтээ хийх ажээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
ZOCNIN:
BELGYTEIN aldart hyrex zam ulam gyalalzaj bna amjilt hysey . saihan mongol zaluugaaraa baharhaj bna
2018-03-20
аль нь монгол аль нь со юм бэ дэ? гэж
2018-03-20