Манлай уяач унаач хүүхдүүдээс уучлал хүслээ

"Дүнжингарав-2018" наадмын соёолон насны морины уралдаан шөнийн цагаар болж, цөөнгүй хүүхэд бэртэж гэмтээд байна.
Олны шүүмжлэл өртөөд буй уг наадмыг Монголын морин спорт, уяачдын холбооноос зохион байгуулсан. Уг уралдааны талаар уяачид дуугарч эхэллээ. Тухайлбал, Монгол Улсын Манлай уяач Пунцагбалжирын Энхмөнх унаач хүүхдүүд болон тэдний эцэг эхээс уучлал хүссэн байна. Тэрбээр "Хэлэх ч үг алга даа, Монголын Морин Спорт Уяачдын холбооны Дүнжингарав-2018 уралдааныг зохион байгуулах комиссын гишүүд минь.
Хүний хүүхдүүдийг хайрладаггүй яачихсан хар толгой бэ? Нэг их том, том чулуу өвөртөлсөн, жийптэй боссуудад маргааш гэдэг үг байж болоогүй л юм байх даа. Маргааш нь сайхан өглөө, уралдах боломж байж л байсан.
Эцэст нь хэлэхэд миний бие Пунцагбалжирын Энхмөнх Монгол Улсын Манлай уяач хүний хувьд Дүнжингарав 2018 уралдаанд соёолон нас унаж уралдсан хүүхдүүдээс болон түүний эцэг эх асран хамгаалагчдаас албан ёсоор уучлалт хүсэж байна.Бид ийм шөнийн уралдааныг дэмжихгүй" хэмээн цахим хуудсандаа бичжээ.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ