“Ройтерс”: С.Баярцогтыг 10 сая ам.долларын авлигын хэрэгт буруутгалаа
2018-03-20

Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой авлигын дуулианы талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогтыг 10 сая ам.долларын авлига авсан хэмээн Швейцарийн Прокурорын газраас буруутгалаа.

 

Тус хэргийг прокурорууд шалгаж буй бөгөөд дээр дурдсан мөнгө хэд хэдэн дансанд байршиж буй гэнэ. Швейцарын Дээд шүүх эхний ээлжинд 1.85 сая ам.доллар бүхий Швейцарын банк дахь дансыг царцаасан талаар албаныхан өгүүлэв. Сангийн сайд асан С.Баярцогтыг уул уурхайн “Рио Тинто” компанид уурхайн төсөл авч өгөхийн тулд их хэмжээний авлига авч, эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн прокурорууд  үзэж байна.

 

Уг хэрэгтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд царцаасан дээрх дансаар дамжуулан С.Баярцогтод 10 сая ам.долларыг шилжүүлсэн гэв.

 

Монгол Улсын Авлигатай тэмцэх газар мөн өнгөрсөн 2009 онд Сангийн сайд асан С.Баярцогтын гарын үсэг зурсан “Рио Тинто”-гийн хөрөнгө оруулалтын гэрээг шалгаж байжээ. Уг хөрөнгө оруулалтын гэрээний дараа “Оюу Толгой”-н төсөл эхэлсэн юм.  Энэхүү гэрээг байгуулах үеэр С.Баярцогт хувийн ашиг сонирхлын хүрээнд хөндлөнгөөс нөлөөлсөн хэмээн буруутгаж байна.

 

Швейцарын Холбооны шүүх, Прокурорын Ерөнхий газар энэхүү авлигын дуулиантай холбоотойгоор өнгөрсөн баасан гаригт хамтарсан хэвлэлийн хурал зохион байгуулсан юм.  Хамтарсан хэвлэлийн хурлын үеэр “Рио Тинто” компани болон С.Баярцогтыг шалгаж буйгаа мэдэгдэхээс гадна хэд хэдэн ноцтой баримтыг дэлгэжээ.

 

Прокурорын Ерөнхий газар “Мөрдөн шалгахтай холбоотой ямар ч тайлбар хийхгүй. Үнэн зөвийг зөвхөн шүүхээр тогтооно. Шүүх гэм буруутайг тогтоох хүртэл хэн ч гэм буруугүй. Хэн нэгний нэр хүндэд халдахгүй байх хэрэгтэй” хэмээн мэдэгдлээ.

 

Олон улсын хэвлэлээр цацагдаж буй уг авлигын дуулиантай холбоотой асуудлаар “Рио Тинто” тайлбар хийхээс эрс татгалзжээ. “Ройтерс” агентлагийн цахим шууданд Швейцарын Шүүхээс “Швейцарын шүүхийн байгууллага гадаадын нэр бүхий албан тушаалтныг хахуулдсан, мөнгө угаасан хэргийг шалгаж байгаа нь үнэн болно” гэх мэдээлэл ирсэн байна.

 

Тус мэдээллийн мөрөөр “Ройтерс” агентлаг их хэмжээний авлига авсан гэгдэж буй С.Баярцогттой гар утсаар болон мессежээр холбогдохыг хэд хэдэн удаа оролдсон боловч бүтэлгүйтжээ.

 

Нийтийн хүртээл болгосон шүүхийн баримтаас үзэхэд Швейцарын прокурорууд өнгөрсөн 2008 оны есдүгээр сард С.Баярцогтыг Монгол Улсын сайд болсон үетэй давхцан түүний дансанд 8.2 сая евро буюу 10.1 сая ам.доллар орж ирсэн хэргийг 2016 оноос эхлэн мөрдөж эхэлсэн байна.

 

Түүнээс мэдүүлэг авах, шаардлагатай мэдээлэл солилцоход түүний сайдын халдашгүй дархан эрх саад учруулж байжээ.

 

“Гадаадын нөлөө бүхий сайд албан тушаалаа хүлээн аваад удаагүй байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, их хэмжээний хууль бус мөнгийг дансандаа хүлээн авсан хэмээн сэжиглэж байна” хэмээн Швейцарын Холбооны шүүхээс мэдэгдэв.

 

“Ройтерс” агентлагийн сэтгүүлчид уг дуулиантай холбоотойгоор Монгол Улсын Авлигатай тэмцэх газраас тайлбар хийхийг хүсчээ.  Тус байгууллага “С.Баярцогттой холбоотой хэд хэдэн хэргийн мөрдөн байцаах ажиллагаа эхэлсэн” хэмээн мэдэгдээд, нэмэлт тайлбар хийхээс татгалзжээ.

 

С.Баярцогтыг олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид өнгөрсөн 2013 онд хууль бус оффшор данстай болохыг илчилсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
patiala legitimate:
Loan from $3,000 to $50,000,000.00 with no collateral required and receive a no obligation loan approval.We welcome the opportunity to show you how effective we are at helping our clients obtain the money they need to succeed. Our professional staff is available for a Free Consultation.At Patiala legitimate company Pvt , we understand that unexpected events arise requiring extra money that may not be readily available to you contact us now 2% interest rate, both long and short term cash reply to us (Whats App) number: +919394133968 patialalegitimate515@gmail.com Mr Jeffery
2021-11-01
demjii:
bayartsogtiig erunhii said bolgo
2020-06-20
Банзрагч:
Баяраа бол жинхэнэ үхэр. Монгол хүн, Хятадын дусал хольц байхгүй шүү, Сэлэнгэд гарах болохоор атаархагчид хуулийн байгууллагад нөлөөлж байна. Өндөр албан тушаалтан л нөлөөлнө Сэлэнгийн 2 ыг юуны учир барьж хорьж байна эрх баригчид л тоглож байна даа
2020-06-15
Ene uls ymar uls turteig haruulj bgaan neg helber oyutolgoig ashiggui gereend hiigdseniig hun bolgon medej bgaa hen hen uzegelsen bilee unen dampuu tur hulgaich nar buhel buten baylag ard tumnii hurunguur garaa ugaachaad boliochee namuudiin darga ulsiin ih hural erunhii said erunhiilugch ni bugd medej bj yu ch duugrahgui amia l bodson yun uls hugjuuleh zugeer l bayjih gj ulairahaas uur zuil medhgui ene uls suirch duuslaa
2020-06-15
Тиймээ хүмүүс хэтэрхий туйлшираад байх шиг! Би эргэлзэж байна.
2020-06-13
Хэрэг хуучирдаггүй юм Баярцогт чинь гарчих юм бол энэ сонгууль биш бно хөлний бичээч гуай чи зуугын эсрэг ганцаараа бна энэ төрын гэмт үйлдлийг хийсэн гэдэгт итгэж бга 100 хүн бна чи хам н болохоор зөвшөөрч чадахгүй бга бололтой
2020-06-13
Да .Ганаа:
Баярцогт шалгагдвал МАН тэр чигээрээ авлигын хамууд болох биз УИХ нэр дэвшүүлж өөрсдийнхөө арьсыг хамгаалах тохироо хийсэн байхалдаа хэрэвээ энэ үнэн бол энэ сонгууль үнэхээр луйварын сонгууль болно доо
2020-06-13
Ene huuchin medeenuud bugd hidlaa gutgeleg bolson shuu dee.garchihna gej ih sandarch b.na daa.uunees oor yum oldohgui dee chaawaas.
2020-06-13
Bayrtsogtiig garchihna gej ih sandarch b.na daa.ongorson yum uhaj gargaj ireed.naadahd chin huurtahgui.naaduulchin bugd hudlaa bolson shuu.
2020-06-13
Zochin:
Mongolchuud bidnii hurunguur bayjsan,yasan hanaj tsaddaggvi,irgediin hvvhed hereg hiingvvt l barij horiod l tsiig ni tsaital suulgaj ylladag irgen bvr huuli shvvhiin umnu ijil tegsh erhtei l baih estoi tul horij shalgaj togtooh heregtei shv dee!!!
2020-06-12
Zochin:
Khereg 1000 jil bolson ch huuchirdaggvi gedeg,Shudarga vnen haana bna daa.Ingej bodohoor l manaid huuli guuli bolson ym shig!!!
2020-06-12
Монгол улс монголчууд С,Баярцогтыг их хуралд суулгалгүй олон улсын хууль шүүхийн байгууллагаар шалгуулж бүх булхайг илчилсэнээр оюу толгойн монголын талд ашиггүй гэрээг хүчингүй болгож шинээр маш сайн гэрээ хийх мөн рео тинтог монголоос хөөх Баярцогтын хөрөнгийг хурааж бүх нөсаар нь шоронд хийх улмаар Элбэгдорж Сайханбилэг Баяр нарйн бүх луйвар авилга илрэх боломж олдох юм Монголын АТГ худлаа шалгаж цаг авч байна
2020-06-12
Reuters iin medeenii linkiig n tavisan bol.
2020-06-12
Dаvaa:
Цаг нь болоход бүх хөрөнгий нь хурааж 7 н үеэр чинь буудах болно.
2020-06-12
Mongol:
Umhii hujaag caazaar avaacheee
2020-06-12
Хэрэг хуучирдаггүй юм Баярцогт чинь гарчих юм бол энэ сонгууль биш бно хөлний бичээч гуай чи зуугын эсрэг ганцаараа бна энэ төрын гэмт үйлдлийг хийсэн гэдэгт итгэж бга 100 хүн бна чи хам н болохоор зөвшөөрч чадахгүй бга бололтой
Bayrtsogtiig garchihna gej ih sandarch b.na daa.ongorson yum uhaj gargaj ireed.naadahd chin huurtahgui.naaduulchin bugd hudlaa bolson shuu.
Монгол:
Үнэнд гүйцэгдэнэ шүү дээ.ямар хүн гэхээрээ ичихгүй,ёс зүйгүй,айхгүй,ингэж явдаг байнаа.Баярцогт гэж ямар төрлийн хүн бэ.ичихгүй хүн юмаа
2020-06-12
Банзрагч:
Баяраа бол жинхэнэ үхэр. Монгол хүн, Хятадын дусал хольц байхгүй шүү, Сэлэнгэд гарах болохоор атаархагчид хуулийн байгууллагад нөлөөлж байна. Өндөр албан тушаалтан л нөлөөлнө Сэлэнгийн 2 ыг юуны учир барьж хорьж байна эрх баригчид л тоглож байна даа
Нараа:
Пи-да ийм юмнуудыг сонгосоор бгад наадуул чинь амташжиж.сонголтоо зөв хийж чаддаггүй газар эд нар очиж нэр дэвших юм.цус нь ойртсон гаруудаа.
2020-06-12
зочин:
Щвейцарын прокурор манайх шиг авилгал авч л дээ
2020-06-11
зочин:
Цэнхэр уст Цэрэн Аюурсайхан гишуун нар нотлосон гэсэн яасан вэ
2020-06-11
Zochin:
Bi chamd neg zuilig helj chadan chi songogdohgui ee
2020-06-11
Эргүү орк хар малнуудаа, 2018 оны мэдээ байна
2020-06-11
Reuters эх сурвалж энэ байна даа:
https://www.reuters.com/article/us-swiss-rio-tinto-plc-mongolia/swiss-seize-bank-accounts-amid-probe-linked-to-rio-tinto-mongolia-mine-idUSKBN1GV1AG
2020-06-11
энэ хэдэн жилд залуу улс төрчид улсаа самраад хаячихсан юм байна л дөө
2020-06-07
Reuters deer tiim medee baihgui l bn daa
2020-06-07
Reuters эх сурвалж энэ байна даа:
https://www.reuters.com/article/us-swiss-rio-tinto-plc-mongolia/swiss-seize-bank-accounts-amid-probe-linked-to-rio-tinto-mongolia-mine-idUSKBN1GV1AG
Үнэн юм бол яагаад хууль үйлчлэхгүй байгаа юм худал зүйлийг 1000 давтахаар юу гэдэг билээ хэтэрхий туйлширч харлуулаад байгаа юм биш биз эргэлзэж байна
2020-06-07
Тиймээ хүмүүс хэтэрхий туйлшираад байх шиг! Би эргэлзэж байна.
Зочин:
Чам юу эгсэн болоод эмээрээд байгаа юм бэ ийм хунийг дэвшуулдэг булхайгаа нуух арга л байхдаа Сэлэнгэчуудээ ухаантай хандаж ийм новшийг зайлуулаач
2020-06-05
Хятад хүүхэн Баярцогтын паспортыг барин зогсож байгаа зургийг тайлбарласангүй. Сайхан л ярьдаг хүн байналэй.
2020-06-05
heck:
2018
2020-06-05
Энэ үнэн худлаа бол Швецарын прокурор худалч болж таарах нь ээ кк.
2020-06-04
зочин:
Щвейцарын прокурор манайх шиг авилгал авч л дээ
энэ хэдэн жилд залуу улс төрчид улсаа самраад хаячихсан юм байна л дөө
2018onii medee bn maluudaa
2020-06-04