Тайванийн нэрт зохиолч Ли Ао энэ амралтын өдөр 82 насандаа таалал төгссөн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Тэрээр ням гарагийн өглөө Тайванийн нийслэл Тайпей хотноо байрлах Ахмадын эмнэлэгт тархины хорт хавдрын улмаас таалал төгссөн байна.
Хятадын Харбин хотноо мэндэлж, Бээжин хотноо залуу насаа өнгөрөөсөн зохиолч эр өнгөрсөн 2015 онд тархины хорт хавдартай болохыг тогтоожээ.
Түүний биеийн байдал өнгөрсөн нэгдүгээр сараас эрс муудсан бөгөөд улмаар хэвтэрт орсон байна.
Ли Ао нь эхнэр, гурван хүүхдийн хамтаар амьдардаг бөгөөд тэрээр 2000 онд Нобелийн энхтайвны шагналд нэр дэвшиж байжээ.
14 настайгаасаа Тайваньд амьдарч, улмаар олон ном, сэтгүүл хэвлүүлсэн юм. Тэрээр хэвлүүлсэн ном, материалаасаа болж олон жилийг Хятадын шоронд өнгөрүүлжээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |