АНУ-ын Элчин сайдыг “Нохойны хүү” хэмээн доромжилжээ
2018-03-20

Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас Израйлийн Тел Авив дахь АНУ-ын Элчин сайд Дэвид Фрийдманыг “Нохойны хүү” хэмээн хэлсэн талаар “www.yahoo.com” сайт мэдээллээ.

 

 

Ерөнхийлөгч Аббас Цагаан ордны тэргүүн Дональд Трампын гадаад бодлогыг буруутгах үеэрээ Элчин сайдыг ийнхүү хэлсэн байна.

 

Трамп өмнөх төрийн тэргүүн нарын олон жилийн турш баримталж байсан бодлогоос татгалзаж, эртний түүхт Иерусалим хотыг Израйлийн нийслэл хэмээн мэдэгдсэн юм.

 

Мөн ирэх тавдугаар сар гэхэд Элчин сайдын яамаа Иерусалим хот руу нүүлгэхээ мэдэгдсэнээр болж, Палестины эрх баригчдын дургүйцлийг хүргэсэн билээ.

 

АНУ-ын оролцоотойгоор Израйль, Палестины дундах маргааныг эцэслэхээр төлөвлөж буй бөгөөд “Энэ бүхэн хэзээ ч бүтэхгүй” хэмээн Махмуд Аббас мэдэгдэв.

 

Ерөнхийлөгч Аббасын дээрх өдөөн хатгасан, доромжилсон мэдэгдлийн дараа Цагаан ордон “Палестины тэргүүн үзэн ядалтаас зайлсхийж, улмаар энхтайван замаар сөргөлдөөнийг намжаах хэрэгтэй” гэлээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Жингэрийн зулбасга гэдгээс өөрөөр гичийний гөлөг ч гэж бас байна.
2018-03-21
son of bitch буюу жингэрийн зулбасга гэдэг нь монголоор ээж чинь янхан, чи янханы зулбасга гэсэн утгатай болхоос Нохойны хүүхэд байхдаа яахав дээ
2018-03-20
Mongold ch Bayartsogtoos ehleed 10 say doiluur gusaad gazar nutgaa zarchihsan nohoinii huu ch zund uul baina da
2018-03-20