Мориноос унасан хүүгийн бие сайжирч, эмнэлгээс гарчээ
2018-03-20

“Дүнжингарав 2018” хаврын бүсийн хурдан морины уралдааны үеэр хүнд бэртсэн хүүгийн бие сайжирч, эмнэлгээс гарчээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Говьсүмбэр аймгийн Баянтал суманд энэ сарын 18-нд зохион байгуулагдсан тус наадмын үеэр 16 хүүхэд мориноос унаж, гурван хүүхэд хүнд бэртэж, нэг нь ГССҮТ-д хүргэгдэн ирж, хэвтэн эмчлүүлсэн. Хүүгийн бие сайжирч өнөөдөр /2018.03.20/ эмнэлгээс гарсан байна.

 

Засгийн газраас тавдугаар сарын 1-нийг хүртэл 12-оос доош насны хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон. Гэвч “Дүнжингарав” уралдааны үеэр уяачид хуурамч төрсний гэрчилгээ ашиглан 12-оос доош насны хүүхдээр хурдан морь унуулсан зөрчил цөөнгүй гарчээ. Тухайлбал ГССҮТ-д хэвтэн эмчлүүлсэн хүү 11 настай болохыг хүүхдийн байгууллагын ажилчид тогтоосон байна. Түүнээр Төв аймгийн уяач хурдан морио унуулсан бөгөөд өөр хүүхдийн төрсний гэрчилгээ ашиглан бүртгүүлсэн болохыг олж тогтоожээ.

 

Зөрчил гаргасан энэ уяачийг зөрчлийн тухай хуулиар 100 мянган төгрөгөөр торгоно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
100 myangan tugrugnii unetei huuhdiin ami u? Arai l yumaa ene huuli durem ni yachihaad bgan be?
2018-03-20
mori:
hnn 100 han tugruguur torgoold l ain zailaa
2018-03-20